Спортын төв ордныг доргиосон бүх оддын тоглолт өндөрлөв

Олныг гайхшруулж, сагсан бөмбөг сонирхогчдын зүрхийг хөөргөж, спортын төв ордныг нэгэн өдөр доргиож чаддаг тоглолтын нэг нь дээд лигийн бүх оддын тоглолт.

Энэ удаагийн бүх оддын тоглолт дөрөвдүгээр сарын 3-нд ур чадварын тэмцээн, холын зайн шидэлт, холимог оддын тоглолт, цагираган дээрээс довтлох, мөн шилдэг 16 тамирчны тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдлөө.

Шилдэг 16 тоглогчоос бүрдсэн хоёр багийн хувьд бүгд л тоглолт эзэмших чадвараараа бусдаасаа ялгарч чаддаг эн тэнцүүхэн тамирчид. Нэгдүгээр багт Цэвэрбал дасгалжуулагчтай Бянзүрх Буллс-ын Шаравжамц, Хасын хүлэг-ийн Од, Sharks-ын Ариунболд, Ёлууд-ын Санчир тэргүүтэй тамирчид байсан бол хоёрдугаар багт Тамир дасгалжуулагчтай Хараагийн харцага-ын Давхарбаяр Ёлууд-ын Болд, Халлалуяа-гийн Сэдбазар нарын шилдгүүд тоглосон. Үзэгчдээ байлдан дагуулж чаддаг хоёр багийн дунд ширүүхэн өрсөлдөөн дөрвөн үеийн турш өрнөсөн юм. Нэгдүгээр багийн хувьд тамирчид эхнээсээ бүгд оноогоо ахиулан тасарч эхэлсэн бол, хоёрдугаар багийнхан Сэдээ, Бадрах, Болор гэсэн хувилбараар багтаа оноо авч байлаа.

Тэмцээн 9275 харьцаагаар Цэвэрбал дасгалжуулагчтай нэгдүгээр багийн ялалтаар өндөрлөсөн. Ур чадварын тэмцээнд 11 тамирчин өрсөлдөж Sharks чойдорж, Хасын хүлэг-ийн Баттөмөр 34 оноогоор тэнцэж дахин өрсөлдсөнөөр Баттөмөр 34 секундын амжилтаар аваргалав. Гурвын зайн шидэлтийн тэмцээнд 20 тамирчин хүч үзсэнээс Баянзүрх Буллс-ын Цогтбаатар 12 оноогоор тэргүүлж цомын эзэн болсон юм. Холимог оддын тоглолт хамгийн сонирхолтой, үзэгчдийг үнэхээрийн шуугиулсан. 1990-ээд оны лигийн ахмад тамирчид, дунд насныхан буюу 1991 оны эмэгтэй тамирчдаас бүрдсэн багууд өрсөлдөж Sharks баг 17 оноогоор бусдаасаа илүүрхэж цомоо гардан авлаа. Сагсан бамбөг сонирхогчдын хүсэн хүлээж суусан Цагира-ган дээрээс довтлох тэмцээнд Sharks-ын Мөнхсайхан 47, 44, 38, Хасын хүлэг-ийн Бат-Эрдэнэ, 48, 48, 27, Ёлууд-ын Мөнхболд 50, 48, 48, Санчир 48, 46, 21 оноо авлаа. Ёлууд-ын Мөнхболд 237 оноогоор тэргүүлэн цомын эзэн боллоо.

Энэхүү тэмцээний сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн шилдгүүд нь Хасын хүлэг-ийн Баттөмөр, Ёлууд-ын Мөнхболд нар байсан. NBA-гийн Slam dunk-ийн хувилбарыг нэг их дутахааргүй үзүүлж байгаа нь Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжиж байгаагийн нэгэн илрэл болов уу. Энэ удаагийн ур чадварын тэмцээн ихэнх тамирчин 40-өөс дээш секунд хурдалж байхад Баттөмөр 34,35 сек-ээр амжилтаар аваргалсан нь үнэхээр хол тасарсан нь харагдаж байсан. Ёлууд-ын Мөнхболдын хувьд хэчнээн залуу тоглогч ч, тоглолт болгондоо үзэгчдийг байлдан дагуулж чаддагаа дахин харууллаа.

Ж.Цэцэгмаа

Дугаар 068/647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button