УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлнэ

Энэ удаагийн хаврын чуулганаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Эх орны хишиг сангийн тухай буюу иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх тухай хуулийн төсөл зэрэг иргэдийн хүлээж буй чухал асуудал байгаа. Мөн хэдэн жилийн турш яригдаж, хоёр парламентын нүүр үзсэн хэд хэдэн хуулийн төсөл энэ удаа чуулганаар хэлэлцүүлэгдэх нь. Тэдгээрт нь УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төсөл, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг багтаж буй. Хаврын нэгдсэн чуулган ийнхүү 36 хуулийн төсөл, УИХ-ын тогтоол хэлэлцэхээр хуваарь гаргасан байна.

Л.Номин

Дугаар 068 /647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button