Спортын дунд сургуулийн сурагчид манлайлав

Тус тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд болсон бөгөөд Хилчин, Замчин,Алдар, Хүч спортын хороодоос гадна Дорноговь, Замын-Үүд зэрэг аймаг, сумын 18 байгууллагын 230 гаруй өсвөрийн тамирчин өрсөлджээ. Тэмцээний дүн гарахад 98 оноогоор Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагчид зургаан алт, таван мөнгө, есөн хүрэл, нийт 20 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлжээ. Хоёрдугаар байрт Тэмүүжин спорт клуб 75 оноогоор, гуравдугаар байрт Дорноговь аймгийн баг, тамирчид тус тус шалгарсан байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button