Туулын Голын ай сав газарт барилгын материалын голлох түүхий эд болох элс хайрганы орд газрууд байхгүй

элс хайрга байхгүй байна гэдгийг тогтоогоод явсаныг тэр үеийн хотын удирдлагууд Барилгын яамныхан сайн мэдэж байгаа. Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлын өргөтгөл, Замын-Үүдийн ачих буулгах төхөөрөмжийн барилга, Төв аймгийн Эрдэнэ сум руу тавьсан авто зам, Дархан Эрдэнэтийн асфальтан зам, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд, Улаанбаатар банк, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг томоохон объектуудыг барихдаа ерөнхий гүйцэтгэгч нь Герман, Япон, Хятадын элс хайрганы лабораторуудад олон дахин шинжлүүлсэний дараа Дарханы карьеруудаас 200-600км тээвэрлэж авч байсан нь элс хайрга, дайрга онцгой ач холбогдолтой гэдгийг нотолж байгаа болно.

1988 онд ашиглалтанд орсон Сонсголонгийн карьер нь бутлан ангилах заводтай угааж шигших төхөөрөмжийн тусламжтайгаар элс хайргыг дахин боловсруулан үйлдвэрлэхэд ердөө 150 маркаас доош бетон зуурмагийн үйлдвэрт тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, орчин үеийн олон улсын барилгын материалын элс хайрганы стандартын шаардлагад одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. 150 маркийн бетон нь 3-аас доош давхарын барилгад хэрэглэгдэнэ гэсэн үг.

Чингис хаан зочид буудлын барилгыг Монгол, Чех, Болгарын барилгачид барьж байх явцдаа Сонсголонгийн карьерын элс хайргыг 2-3 дахин угааж 150 маркын цутгамал төмөр бетон хийцүүдэд хэрэглэж байсныг манай барилгачид мэдэж байгаа.

Туулын голын ай сав газрын элс хайрганы найрлага нь боржин чулууны элс 25-30% бөөрөнхий чулуу буюу хайрга нь 60-65%-тай, элсэн дэх кварцлаг чанар буюу кварц нь 5-10%-тай, шороо буюу шороолог орц нь 1м3 тутамд 20-25%-тай, дээрх шинжилгээний хариунууд нь Геологийн Төв Лаборатор, Барилгын материалын лабораторууд шинжилгээний дүнгээс харж болно.

Барилгын бетон зуурмагийн гол түүхий эд болох дүүргэгч материал, элс хайрга, дайрга нь 1м3 элсэн дэхь химийн найрлагыг тодорхойлдог кварцын агуулга SiO2 75%-аас дээш байх, шороолог орц нь 0.7-оос ихгүй байх, хайрга нь олон талст гаргаж бутлан ангилсан байх, уулын дайрга нь мөн олон талст гаргаж бутлан ангилсан байх 1см2 талбайд 1500кг-аас дээш ачаа даадаг, -+30 С0-аас -+40С0-д ан цав үүсч хэв гажилтанд ордоггүй байх. Дайрганы өөрийн марк нь 200-аас дээш байх ямар нэгэн цацраг идэвхит туяаны хордлогогүй байх, авто зам, эрчим хүчний өндөрийн шон гэх мэт төмөр бетон хийц элемэнтүүдэд /адил хамаарагдана/ голлох үзүүлэлтүүдийг хангасан байж орчин үеийн барилгын стандартын элс хайргын шаардлагыг хангадаг, Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргүүдийн газар нутгуудаас элс хайрга олборлох тусгай зөвшөөрөлтэй доорх нэр бүхий компаниуд нь MKI Жей Кей Эс, CFC, Си Эйч Эс, Сэрүү сэлбэ, Сурага Монгол, Солонго хороолол, Богд-Ар гэх мэт бетон зуурмагийн үйлдвэрүүд Туулын голоос үйлдвэрлэлийн бус аргаар өөрөөр хэлбэл эксковатораар ухаж бутлаж ангилсан болоод бага зэргийн усаар норгож бетон зуурмаг үйлдвэрлэж барилгын компаниудад 10-20%-ийн шорооны хольцтой бетон зуурмагийг 1м3-ийг 80-100ам.доллароор худалдан борлуулж байгаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, барилгын тухай хууль, Стандарт хэмжил зүйн тухай хуулиудыг ноцтой зөрчиж байна. Иймд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн төв, Мэргэжлийн хяналтын алба, Барилгын яам, Хотын Ерөнхий архитектур зэрэг мэргэжлийн байгууллагууд доорх стандартуудыг яаралтай боловсруулж засгийн газарт оруулж Барилгын тухай хууль, Стандартын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг цаг алдалгүй яаралтай оруулж хуульчлахгүй бол Монгол улсад их хэмжээгээр баригдаж байгаа орон сууцны хорооллууд Эрчим хүчний барилга, зам гүүрийн барилга байгууламжууд нь Олон улсын стандартын шаардлага хангахгүй цемент арматур, элс хайргаар барилга байгууламжууд ихээхэн хэмжээгээр баригдаж байгаа нь газар хөдлөлтийн наад захын 3-4 баллын чичиргээнд ан цав үүсч ашиглах боломжгүй болж 4-6 баллын газар хөдлөхөд Туулын голын хөндийд баригдсан орон сууцны хорооллууд үнсэн нурмаг болоход ойрхон болж байгааг Үндэсний Аюулгүй Байдлын Байнгын Хороо анхааралдаа авах шаардлагатай байна

Дээрх нэр бүхий компаниудын бетон зуурмагийн үйлдвэрүүд нь Хятад, Солонгосын компаниуд бөгөөд эзэд захирлууд нь дээрх стандартыг эх нутагтаа мөрдөж ажиллаагүй тохиолдолд цаазаар авахуулах ялтай гэдгийг сайн мэдэж байгаа. Гэвч Монгол улсын барилгын тухай хууль дэндүү сул учраас Барилгын Яам, Улсын Мэргэжлийн Хяналтын газар, Стандарт Хэмжил Зүйн Төв, Зураг төсөв зохиогчид, Хотын Ерөнхий архитектурч, Бетон зуурмаг үйлдвэрлэгчид, Барилгын Компаниуд, Лабораторийн дарга эрхлэгч, Барилга хүлээж авч байгаа Улсын Комиссын гишүүд гэх мэт газруудын дарга даамал нарын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор стандартаа мөрдөн ажиллаж чадаагүй, Улс орон, ард иргэдэд хохирол учруулсан тохиолдолд /эрүүгийн хариуцлага/ хүлээх хуулийн заалтуудыг оруулж өгөхгүй бол бие даасан барилгын шинжлэх ухааны нарийн ширийнийг ард иргэд мэдэхгүйгээс ихээхэн хэмжээний хохирол амссаар байна. Монголчууд бидэнд анх барилга байгууламж барих ухааныг Оросын ард түмэн сэтгэл харамгүй заан сургасан тэдний ач буянаар Монгол орны өнөөгийн хөгжлийг олон зуун шилдэг барилгачид барьж байгуулсаар ирсэн билээ. Харамсалтай нь дадлага туршлагатай барилга, барилгын материалын инженерүүдийг Төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулдаггүй. /Хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдээллүүдийн мөрөөр арга хэмжээ авдаггүй./

Хятад, Япон, Солонгосын барилгачдаас Монголын барилгачид бид нэлээд юм суралцаж байгаа боловч харийн хүмүүс эх оронд минь ирж хуурамч барилга барьж ард түмнийг хууран мэхлэж байгаад олон муу юм бодогдуулж байна. Өөрийн оронд мөрддөг шигээ Олон улсын стандартын шаардлага хангасан цемент, элс хайрга, дайрга, арматураар цахилгаан сантехникийн бат бөх чанартай материалуудаар олон зуун жилийн настай барилга байшин бариад, хүнлэг сэтгэлээр хандаж байгаа бол хэлэх үг алга.

Жишээ нь Хятад улс улаан тоосгоор барилга барихаа болиод 10 гаруй жил болж байна. 300-400 жилийн настай гал усанд тэсвэртэй шоматный тоосго үйлдвэрлэхийг Хятадын тоосгоны үйлдвэрүүдэд хатуу шаардлага тавих хэрэгтэй.

Иймд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хийж гүйцэтгэж байгаа инженерийн барилга байгууламжууд томоохон төслийн ажлуудыг хийж гүйцэтгүүлэхдээ тухайн орны засгийн газар, яамдуудаас нь баталгаа гаргуулж байж хийж гүйцэтгүүлж байхыг хуульчлах хэрэгтэй.

Дээрх компаниуд нь бидний бизнесийн нэр хүндэнд халдлаа. Бид Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанартай инженерийн барилга байгууламж барьж байгаа гэж гомдол гаргавал манай баг та бүхэнтэй хамт хуулийн хяналтын өмнө очиход бэлэн байна.

Зуун модны элсэн карьерын элсийг 2-3 дахин угааж барилгад хэрэглэх Туулын голын ай сав газрыг бүхэлд нь дүүрэг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр тусгай хэрэгцээнд авах, тухайн газар нутагт технологийн бус аргаар элс хайрга олборлосон компаниудын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, бетон зуурмагийн үйлдвэрүүдийн хэрэглэж байгаа элс хайрга, дайрганы стандарт, Орон сууцны хорооллуудын Цутгамал төмөр бетон, карказийн стандартуудыг боловсруулж, мөрдөн ажиллаж мэргэжлийн байгууллагуудын ажлын хариуцлагыг дээшлүүлж холбогдох байгууллагуудад Засгийн газраас хугацаатай үүрэг өгч биелэлтийг ард иргэд, хэрэглэгчдэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэж Олон улсын стандартын шаардлагад нийцсэн бетон зуурмаг үйлдвэрлэдэг, элс хайрга, дайрга үйлдвэрлэдэг цөөн тооны үйлдвэрүүдээ Төрийн бодлогоор дэмжиж өгсөн нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн болно.

Барилгын материалын химич

технологич инженер Б.Чулуунбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button