Ханш нээгдэж, ичигсэд байгальдаа гарлаа

Ханш нээгдэхэд ичигсэд ил гарч, газар гэслээ гэдэг. Сүүлийн үед ханш нээх өдөр монголчууд талийгчийнхаа газрыг эргэдэг болоод байгаа. Ханш нээгдэх өдөр талийг-чийнхаа газрыг эргэдэг уламжлал тогтоод олон жил өнгөрлөө. Жил бүрийн энэ өдөр эргэлээ гээд муудсан юм алга гэх хүн байсан. Гэвч Гандантэгчинлэн хийдийн лам нар энэ тухай ярихдаа Ханш нээх өдөр талийгчийнхаа газрыг эргэх нь монгол ёс биш. Гадаадын зарим оронд ийм ёс байдаг л даа. Гэхдээ монгол хүн монгол ёсоо л дагах хэрэгтэй гэсэн юм. Эл өдө р газар шороо ухах, газар хагалах, ус булгийн эх малтах, бэлбэсний газар очих, уул овоо тахих зэрэг үйлнээ муу байдаг гэнэ. Харин гэмтнийг гэсгээх, хийморийн дарцаг хатгахад сайн гэж үздэг байна.

Б.Хүдэр

Дугаар 068 /647/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button