100 буудалт даамын тэмцээний аваргууд тодорлоо

Тус тэмцээнд 13 их дээд сургуулийн 30 гаруй тамирчид оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдээс Евро-Ази дээд сургуулийн оюутан спортын мастер Э.Энх-Эрдэнэ алт, Их засаг их сургуулийн тамирчин спортын мастер Ч.Дамдинсүрэн мөнгө, Боловсролын их сургуулийн оюутан Б.Шинэхүү хүрэл медаль тус тус хүртэв. Эмэгтэйчүүдээс Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан спортын мастер Э.Мандахнаран алт, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан спортын мастер Э.Ариунзаяа мөнгө, Монгол улсын их сургуулийн спортын мастер С.Нямгэрэл хүрэл медаль тус тус хүртсэн байна. Даамын тэмцээнийг О.Энхбат захиралтай Ээн компани ивээн тэтгэжээ.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button