Барак Обамагийн илтгэлүүд монгол хэлээр

Түүний уран яруу илтгэлүүд дэлхийн улс бүхэнд хэдэн сая хувиар хэвлэгдэн тарж шинэчлэл, өөрчлөлтийн аянд дэлхий нийтийг ид уриалан дуудаж, зоригжуулан залж байгаа билээ. Түүнийг дэлхий нийтээрээ уншиж байна.

Монголчууд бид ч хоцролгүй унших учиртай. Англи хэлгүй нь монголоороо унших, англи хэлтэй нь тулгаж унших, англи хэл бага мэддэг нь эх хэлээр нь Обамагийн дуу хоолойг сонсож англи хэлнийхээ сонсох, ойлгох чадварыг эзэмших боломж бүрдэж байна. Ялалтын илтгэл, болон Тангарагын илтгэлийг багтаасан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, түүний шилдэг илтгэлүүд хэмээх ном монгол уншигчдын гарт очиж байна.

Энэ ном нь Барак Обама гэж хэн бэ?, Ялалтын илтгэл, Тангарагын илтгэл, АНУ-ын Ерөнхийлөгчид, Бичвэрийн шинэ үг, хэллэгийн хадмал гэсэн үндсэн таван хэсэгтэй бөгөөд бүх бичвэр болоод илтгэлүүдийг англи-монгол хэлээр хадмаллан орчуулж, англи бичвэрийн аудио CD-тэй хийсэн тул англи хэл сурч байгаа хүнд чухал гарын авлага болох ажээ. Эл номыг Японы Софияагийн Их Сургуулийн Олон Улс Судлалын ангийн оюутан Бат-Ирээдүйн Номунзул, Хонгорзул нар орчуулан бэлтгэжээ.

Холбоо барих утас 317041, 99012998

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button