Оюутнуудын хүсэн хүлээдэг эрдэм шинжилгээний бага хурал удахгүй болно

чадварыг сорьж, тэдний мэдсэн сурсаныг бодит амьдралд хэрэгжүүлэх үүднээс 2002 оноос эхлэн оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж эхэлсэн нь бизнесийн байгууллагуудаас анхдагч алхам болсон юм.

Жил бүрийн хавар уламжлал болгон зохиогддог уг эрдэм шинжилгээний бага хуралд Банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмэх шинэ санал санаачлагаа онол практикийн үүднээс оновчтой тайлбарлаж, бүтээлээ 4 сарын 27-ныг хүртэл ирүүлэхийг Голомт банкныхан уриалж байна. Шалгарсан шилдэг илтгэлийн эздийг шагнаж урамшуулахаас гадна, тэдний бүтээлийг эмхэтгэл болгон олны хүртээл болгодог нь оюутан залууст ихээхэн урам зориг, эрч хүч өгч ирээдүйд бүтээх их зүйлийнх нь эхлэл болдог байна.

Найм дахь удаагаа болж буй уг ЭШБХ Монгол улсад олон улсын төлбөрийн картын систем нэвтрүүлсний болон Голомт банкны Картын төвийн 10 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Монголын банк санхүүгийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж , амжилтад хүрнэ гэдэгтээ итгэдэг оюунлаг оюутан та http//www.golomtbank.com/hsweb/student.aspx цахим хуудас болон 311530-363 гэсэн утсаар холбогдож энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button