Н.Энхбаяр 32 мянган саналын илүүгээр Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ

Иймээс өнгөрсөн сонгуулиудад ямаршуу үйл явц өрнөж байсаныг цувралаар нийтэлж байх юм.

Тухайлбал, 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар юу болж байв.

2005 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиар

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 53.46%

АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 19.76%

БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.92%

ЭОН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.49%-ийн санал авсан байлаа.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нэг сая 230 мянган сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 927586 сонгогч буюу нийт сонгогчдын 74.91 хувь нь саналаа өгсөн байна. Санал өгсөн 927586 сонгогчийн 32094 хүний саналаар илүү санал авсан буюу 495887.4 сонгогчийн санал авч Монгол улсын ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр сонгогдсон.

Энэ үед ардчилсан хүчнүүд нэгдэж ажиллаагүйгээр үл барам АН дотроо М.Энхсайхан, Р.Гончигдорж хэмээн хоёр талцан хуваагдаж байсан нь АН сонгуульд ялагдалд хүргэх хүчин зүйлүүдийн нэг байсан. М.Энхсайхан үндэсний үзэл санааг тунхаглаж, Н.Энхбаяр үндэстнийхээ эрхэмсэг оршихуйг дээдлэж байж.

Тухайн үед МАХН-ын сонгуулийн ерөнхий менежерээр С.Баяр ажиллаж байсан бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы ерөнхий менежерээр Ё.Гэрэлчулуун ажиллаж байв. Жижиг намуудаас МСДН, М.Энхсайханыг дэмжсэн байна.

2005 оны 5 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагт МАХН-ын байранд нэр дэвшигч Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж байхдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэллээ.

-Энд хуран цугларч, энэ шөнийг дэвчин хүлээж, суусан та бүхэндээ өглөөний мэнд дэвшүүлье. Өнөөдөр хэвлэл мэдээллийнхэн маань шуурхай ажилладаг болсон гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас телевизийн энэ нэвтрүүлэг шууд явж байгаа байх. Тиймээс нийт ард иргэд та бүхэндээ өглөөний мэндийг эрж мэндчилж байна. Одоо яг сонгуулийн дүн эцэслэж гараагүй учраас дүн гарчихлаа гэж хэлэхэд хэцүү. Сая Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан гишүүн надруу утасдаж Энэ сонгуулийн чиг хандлагыг би ойлгож байна гээд …танд баяр хүргэе таныг олонх нь сонголоо. Гэхдээ миний төлөө бусад хүмүүсийн төлөө санал өгсөн хүмүүсийг бодож бидний мөрийн хөтөлбөртөө тусгасан авууштай санаануудыг монгол улсын төрийн тэргүүнээрээ ажиллахдаа харгалзан үзэж ажиллаарай.. гэсэн саналыг би баяртай хүлээж авсан гэж байжээ.

Үргэлжлэл бий….

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button