УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

газрын гишүүд болон манай улсад суугаа элчин сайдуудын консул, дипломат ажилтнууд оролцлоо. Ээлжит чуулганд гишүүд 61.3 хувийн ирцтэйгээр ирсэн байлаа.

Энэ удаагийн чуулганаар 30 гаруй хууль, бусад бодлогын баримт бичгийг хэлэлцэх бөгөөд улс оронд тулгамдаад буй олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа.

Тухайлбал Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үеийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах арга замыг хайх, энэ асуудлаар төсөл өргөн баригдвал, хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй хэлэлцэхэд бэлэн байгаагаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нээлтийн үеэр хэлсэн. Мөн иргэн бүрийн хүсэн хүлээж буй ‘’Эх орны хишиг’’ буюу хүн бүрт 1.5 сая төгрөгийг эх орныхоо байгалийн баялагаас хүртээх асуудал, Цаг хугацааны хувьд нилээдгүй урт хугацаанд яригдаж буй Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дахин хэлэлцэх зэрэг ард иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлэхүйц бодлого шийдвэрүүд энэ удаагийн ээлжит хуралдаанаас гарна гэдэгт иргэд итгэж байна.

УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг.

үideo1

Тэрээр хэлэхдээ УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдана. Төрийн тэргүүнээ бүх ард түмнээрээ сонгох нь улс төрийн онцгой үйл явдал учир түүнийг хуулийн хүрээнд шударга зохион байгуулж явуулах талаар бүх шатны сонгуулийн байгууллага, албан тушаалтан онцгой анхаарах шаардлагатай юм. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч – Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд манай иргэд сонгогчид, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс төрийн өндөр соёл, нийгмийн идэвхтэй байр сууринаас оролцоно гэдэгт итгэл дүүрэн байгаа хэлж байлаа.

Ээлжит чуулганы нээлтэн дээр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг.

үideo2

үideo3

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button