Ямар ч зөвшөөрөлгүй дүүпүүний үйлдвэрийг хаажээ

бус үйлдвэрлэл явуулж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд уг тоотод БНХАУ-ын иргэн Гон Зен Ран нь иргэн Н.Солонгын хашааг түрээслэн дүпүүний үйлдвэрлэл явуулж байжээ. Гэтэл дүүпүү үйлдвэрлэж байгаа ажлын байр нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус газар үйлдвэрлэл явуулж байсан байна.

Yүгээр ч зогсохгүй холбогдох газруудаас зөвшөөрөл дүгнэлт аваагүй, зориулалтын бус, бохир вананд дуяа ногоог усанд сойдог, үйлдвэрлэлээс гарсан бохир усаа хашаан дотороо үнсээр тойруулан бохирын цэг үүсгэж асгасан нь хөлдөж, мөсөн каток болсон нь гэдэсний халдварт өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн, дүүпүү үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа вандуй бусад түүхий эд нь Монгол Улсын хилээр орж ирэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, дүгнэлт аваагүй, импортын мэдэгдэлгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс 575 кг 23 уут вандуй, 180 кг дуяа ногоог нь хурааан авчээ. Мөн дүүпүүний машиныг лацдаж, уг машины толгой хэсгийг салган хураан авч, үйлдвэрлэл явуулж байсан хятад иргэн Гон Зен Ран нь Хүнсний тухай хуулийг зөрчсөн тул захиргааны шийтэвэр ногдуулсан байна. Ер нь гадаадын цагаач иргэд энэ мэт хууль зөрчсөн, хүнсний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй дүүпүү хийх, малын гүзээ химийн бодисоор зумлах зэрэг зөрчил гарсаар байгаа тул иргэдтэй болгоомжтой байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button