Зайдаснаас нитрит эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ

давтан дээж авч НМХГ-ын төв лабораторид хүргүүлээд байгаа аж. Мөн хүнсний эрүүл ахуйч, технологийн хяналтын улсын байцаагч нар хамтран шалгалт хийж улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, илэрсэн зөрчлийг үндэслэн тус компаний захирал Т.Дулмаад 50 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авчээ.

СХД-ийн 1-р хороо 40-575 тоотод амьдардаг Х.Рагчаабазарын гэр бүлийн 3 хүүхдийн хордлогын голомтонд танадалт судалгаа хийх явцдаа Гурван мөнгөн мичид дэлгүүрт худалдагдаж байсан Хоргын хүү ХХК-ний үйлдвэрлэсэн элэгний нухашнаас авсан дээжинд бичил биетний ерөнхий тоо эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч, Е.Соli илэрсэн тул тус үйлдвэр дээр хүнсний эрүүл ахуйн болон технологийн хяналт, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хамтран шалгалт хийж илэрсэн зөрчлийг захирал Н.Батцэцэгт 40 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авч барагдуулаад байгаа гэнэ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button