Эйфелийн цамхагийн 120 жилийн ойг бүтэн жил тэмдэглэнэ

Ойн арга хэмжээг зохион байгуулагчид бүтэн жил үргэлжлэхээр төлөвлөжээ. Энэхүү сүрлэг байгууламжийг үзэж сонирхохоор жилд долоон сая орчим жуулчин Францын нийслэлд ирдэг аж. Төрсөн өдөртэй нь холбогдуулан түүнийг хувцасыг дахин солих гэнэ. Үүний тулд 25 будагчин бүтэн жил ажиллах бололтой. Тэдэнд 60 тн будаг, 1500 багс хэрэг болно хэмээн тооцоолжээ. Будах талбайн хэмжээ нь 250 мянган м2 ажээ. Харин будах ажил нь нийтдээ 170 сая еврогийн төсөвтэй байгаа юм. Анх сүндэрлэн боссон цагаас нь эхлэн цамхагийн гадаад төрхийг хэд хэдэн удаа өөрчилж байсан байна. Тэгвэл энэ удаагийн будгийн ажил 04.07-ны өдрийн 11.00 цагт эхлэх гэнэ. Будгийг финландын нэгэн компани зөвхөн Эйфилийн цамхагт зориулан бүтээсэн гэжээ.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button