Өөрийн амьдралын бүх жижиг сажиг зүйлийг ч санадаг гоц хүн олджээ

мөн хийсэн зүйлээ нэгд нэгэнгүй санадгаараа гайхагдаж байна. Хэзээ нэгэн цагт залгаж байсан утасны дугааруудыг, хэнтэй юуны талаар хаана ярьж байсан, хөлбөмбөгийн тасалбараа хэдээр худалдан авдаг байсан гээд олон зүйлийг тэр одоо ч мартаагүй байгаа нь гайхамшиг гэлтэй. Түүний энэхүү гоц авьяасыг өнгөрсөн оноос Калифорнийн Их Сургуулийн хэсэг эрдэмтэд судлаад өдгөө тэр бүхэн нь үнэн хэмээн олон нийтэд зарлаж байгаа юм. Тэрээр найзуудынхаа хэн нэгэнтэй хэзээ, хаана, яаж танилцсан, тэдгээртэй тухайн үед юуны талаар ярилцаж бүр зарим нэгэнтэй нь яагаад муудалцсан зэргийг сайн гэгч нь санаж байгаа ажээ. 53 жил урт хугацаа шүү дээ. Мөн сургуульд хийж байсан ямар ч хичээлийн тестийг яг тэр үеийнхээрээ бөглөж байсан гэнэ. Өдгөө дэлхий дээр зөвхөн дөрвөн л супер тархитай хүн байдаг гэж үзэж байсан эрдэмтэд Петреллаг судалж эхэлжээ. Тэднийг гайхшруулсан хамгийн сонирхолтой зүйл нь тэрээр таван настайгаасаа хойшхи хүүхэд насныхаа дурсамжийн 50 орчим хувийг төвөггүй хуучлан ярьсанд байгаа юм. Гэрчүүд дурсамжийг нь нотолсон гэнэ. Бүр сүүлийн дөчин жил Зул сарын баярыг хэрхэн тэмдэглэснээ ч кино мэтээр л ярьж гарсан ажээ. Нөгөөтэйгүүр Боб 1971 оноос хойшхи Оскар-ын шагналтнуудыг /кинотой хамт/ нэгд нэгэнгүй нэрлэж чадна.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button