Элэгний А вирус

Элэгний вирус дотроо хамгийн их дэлгэрсэн нь А вирус юм. А вирусыг хөнгөн хэлбэрийн, аюул багатайд тооцдог. Тэгэхдээ л хүн бүр энэ вирусын талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой. Энэ удаад ОХУ-ын гавьяат эмч, анагаах ухааны доктор, ОХУ-ын Анагаах ухааны мэргэжил дээшлүүлэх академийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Наталья Михайловна БЕЛЯЕВА энэхүү вирусын тухай дэлгэрэнгүй ярьж байна.

Шар өвчний тухай бүр Гиппократ тэмдэглэсэн байдаг. Тэгэхдээ зөвхөн 19-р зууны сүүлчээр Оросын суут эмч Сергей Боткин энэ өвчин нь халдвартай болохыг таасан учраас тус өвчнийг түүний нэрээр нэрлэсэн байна. Шар нь үндсэндээ бие даасан өвчин ч биш юм. Элэг, цөсний өвчлөлийн улмаас арьс, нүдний цагаан болоод салст бүрхүүлүүд шарладаг. Цөс ялгарах явц доголдсоноос биед билирубин гэгч цөсний пигмент хуримтлагдаж, улмаар ийм өөрчлөлт гардаг.

Орчин үед эмч нар шар өвчнийг үүсгэгч 7 янзын вирусыг таньж мэддэг болоод байгаа. Энэ бүх вирусын гол довтлох бай нь элэгний эс гепатоцит юм. Дэлхий нийтийн эмч нар шар өвчнийг өнөө үеийн тахал хэмээн зарлаад байгаа.

А вирусээс үүссэн шар өвчин архагшдаггүй, хэтдээ элгийг хатууруулдаггүй (цирроз) боловч маш амархан халдварлаж тархдагт түүний гол аюул байгаа юм. Шарын эсрэг вакцин, эм бэлдмэл их байдаг ч энэ өвчин нь сүүлдээ янз бүрийн хүндрэл өгөх магадлал өндөртэй (цөсний үрэвсэл, давсагны үрэвсэл зэргээс авахуулаад амь насанд ч хүрч болзошгүй). Урьд нь голчлон хүүхдэд тусдаг байсан бол одоо янз бүрийн насны хүн үүгээр өвчлөх болжээ. Нас нь их байх тусмаа хүндрэл ихтэй. Шарын вирус нь цусанд байх бөгөөд ялгадастай хамт гадагшилдаг. Ялаа, бохир ус, хоол хүнс, сав, гэр ахуйн эд зүйл, агаараар дамждаг. Хүний ходоод гэдсэнд нэвтэрснийхээ дараа гэдэсний салстад ороод цусаар дамжин элгэнд очдог. Тэндээ элэгний эсүүдэд үржиж, ялгадасаараа хүний биеийг хордуулдаг байна.

А вирусээр үүссэн шар өвчний далд үе нь 7 хоногоос cap гаруй хугацааны турш үргэлжилж болно. Хүн эхний үед шарын халдвар авсанаа таамаглах ч үгүй байж болно. Амархан цуцаж, бие сулбайж, хоолонд дургүй болж, аманд гашуун амт амтагдаж, хэрхэрч, цээж хорсож, дотор муухайран бөөлжис цутгаж, гэдэс базлаж өвдөх шинжүүд илэрч эхлэхэд хүмүүс ихэнхдээ ханиад юмуу хоодоод гэдэс хямарсантай холбож ойлгоод нэг их тоолгүй өнгөрдөг. Зарим тохиолдолд ханиалгаж, хамар битүүрч, 38С хүртэл халуурах явдал байдаг. Тэгж байгаад шээс нь шар айраг юмуу өтгөн хар цай шиг өнгөтэй болж, баас нь цагаан саарал өнгөтэй гарна. Нүдний цагаан болон биеийн арьс тэр чигээрээ шарлана. Цөстэй хамт гэдсэнд орж өөх тос задалж байх ёстой билирубин цусанд орсноос ийм зүйл болж байгаа юм. Ийм шинжүүд мэдрэгдвэл өвчин ид гаарч байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд хугацаа алдалгүй эмчид хандай оношлуулах шаардлагатай. Эцсийн зөв хариу зөвхөн цусны шинжилгээгээр гарна.

Шар өвчин нь амархан халддаг учраас заавап эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Гэхдээ А вирусийг эмчлэхэд нөгөө бусдыгаа нь бодвол харьцангуй амар эдгэрдэг. Энэ вирус нь усанд 10 cap амьдрах чадвартай ч гэсэн ариутгалын бодисонд амархан устаж, 5 минут буцалгахад бүрэн арилдаг. Шар өвчнийг эмчлэхэд юуны түрүүнд элэгний эсүүдийг хамгаалж, тэдгээр дэх бодисын солилцоог сайжруулах эм бэлдмэл өгнө. Энэ нь фосфоглив, эссенциале, гептрал зэрэг бэлдмэлийн аль нэг нь байж болно. Ачинаас нь ямар тунгаар уулгахыг эмч өвчтөний халдвар авсан байдлыг шалгаж байж шийднэ. Вирусийн гаралтай өвчинд антибиотик хэрэглээд ямар ч нэмэргүй. Дусал хийж хордлого тайлж, эм ууж өвчин үүсгэгчииг дарж, хоолоо зөв зохицуулж байж цогц эмчилгээ болно.

Шарласан Хүн өөх тостой, хайрч хуурсан хоол, өндөгний шар, шингэц муутай хүнд хоол, халуун ногоо, утаж болгосон зүйл идэж болохгүй. Ер нь цадтал идэхээс зайлсхийх нь зүйтэй байдаг. Ургамлын тос нь цөс хөөх үйлчилгээтэй учраас болгоогүй түүхий ногоог ургамлын тосоор холиод идвэл нэн сайн. Хордлого тайлахад ногоон цай, ногооны шинэ шүүс сайн байдаг. Тухайлбал, хулууны (тыква) шүүсэнд цоохормайлз (сельдерей), яншуй (петрушка), багваахай (одуванчик) хийгээд ууж болно. Ходоод гэдсийг цочроож болзошгүй бүхэл, хүнд хоолны оронд чанасан, үрсэн шин¬гэц сайтай хоол идэж байвал зүгээр.

Шош (фасоль), вандуй, сонгино, сармис, хурганчих (щавель), мөөг зэргийг өвчтэй байх хугацаандаа хэрэглэж болохгүй. Ийм үед нарийн боов ч элгэнд сайн биш. Оронд нь бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн талх идэж болно. Шарлаж байх хугацаандаа гурвалжин будаа (гречка), алим, анар жимс (гранат), туранхай мах, загас болон төмрөөр баялаг тараг, ээдэм зэрэг гашилсан сүүгээр бэлддэг цагаан идээ байнга хэрэглэж байх учиртай. Шүлтлэг рашаанууд ч мөн элэгний ажиллагааг хөнгөвчилж өгдөг тул тустай.

Архи, хар тамхи, зарим төрлийн эм (тухайлбал, тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг тайвшруулах үйлчилгээтэй болон дааврын эм бэлдмэлүүд), хортой химийн бодисууд хэрэглэж болохгүй.

Эмийн эмчилгээний хажуугаар ардын эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Тухайлбал, элсний мөнхцэцэг (бессмертник песчаный) нь цөсийг шингэлж, гадагшлуудахдаа сайнд тооцогддог. Ачдарт физиологич Павловын лабораторид явуулсан судалгаагаар мөнхцэцэг нь элгэнд их сайн болохыг баталсан. Хожим нь мөнхцэцгээр хийсэн фламин гэж бэлдмэл худалдаанд гарсан. Эртний аргуудаас дурьдвал, 25 гр мөнхцэцгийг 1 л усанд буцалгаад, тапд нь хүртэл (0.5 л) ширгээнэ. Энэ хандаас 50 мл-ээр юм идэхээсээ хагас цагийн өмнө ууна. Өөр нэг хувилбар нь мөнхцэцэг, оросоор копытень гэдэг ургамлаас тус бүрээс ижил хэмжээтэй хольсон хольцоос 15 гр-ыг авч, 1 стакан буцалсан халуун ус дээрээс нь хийж 3 цаг хандчаад 3-4 хувааж өдөртөө ууж дуусгана. Эсвэл 2 хэсэг алтанцэгцүүхэйг (зверобой) 3 хэсэг мөнхцэцэгтэй холиод, 4 хоолны халбага хольцыг 1 л хүйтэн усанд 12 цаг дэвтээсний дараа 5-10 минут буцалгаж, өдөрт 4 удаа хоол¬ны дараа тап стаканаар ууна.

Өвчин эдгэрэх шатандаа орохоор нь хусны навчны ханд мэтийн цөс хөөх зүйл хэрэглэвэл зохистой. Хавар түүж хатаасан 100 гр хусны навчин дээр 1 л буцалсан халуун (70-80 хэм) ус хийж 24 цаг байлгаад, маргааш нь өдрийн турш ууж дуусгана. Маралзганы (пижма) цэцэг, эрэдэншишийн хошуу (кукурузные рьшьца), нохойн хошууны жимс зэргийг цай шиг хандлаад (1 стакан усанд 1 цайны халбагыг) ууж болно. Ер нь ходоод гэдэсний ажиллагааг сайжруулдаг эмийн ургамлууд элгэнд ч бас сайн байдаг гэдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Бохир гарын өвчнөөс сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг сахиж, зөвхөн буцалсан ус ууж, жимс ногоог идэхээсээ өмнө угааж, өвчтэй хүн байсан байр тасалгаанд ариутгал хийх шаардлагатайг хүн бүр мэдэх байх. Яг өвдөж байх үед болон өвчний дараагийн үед тамир тэнхээ орж, урьдны хэвэндээ ортол нэг хэсэг биеийн хүчний ачааллыг багасгах хэрэгтэй.

Эх сурвалж Анагаах арга билиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button