Өнөөдөр НҮБ ийн Аюулгүй зөвлөлийн яаралтай хуралдаан эхэллээ

хөрш зэргэлдээ орших БНСУ, Япон, АНУ ын зүгээс хатуухан шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Ням гарагийн өглөө Япон, Өмнөд Солонгосын холбооны хиймэл дагуулын мэдээгээр Хойд Солонгосын пуужингийн нэгдүгээр шатны хөдөлгүүр нь ням гарагийн өглөөний 1130-д хөөрч хэдэн минутын дараа Японы нутаг дээгүүр нисэн өнгөрч Япон тэнгист унасан гэж мэдэгдсэн байна.

Японы эрх баригчид энэхүү үйлдлийг өдөөн хатгалга хэмээн үзэж нутаг дэвсгэр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс НҮБ ийн Аюулгүй зөвлөлийг яаралтай хуралдуулж хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэхийг уриалж байсан билээ.

Үүнтэй холбогдуулж өнөөдөр НҮБ ийн Аюулгүй зөвлөлийн яаралтай хуралдаан эхэллээ. Хуралдаан эхлэхийн өмнө НҮБ дэх Японы элчин сайд Такасу АНУ, Солонгосын элчин сайд нартай уулзаж Умард солонгосын эрх баригчдын энэхүү үйлдэл нь НҮБ ийн Аюулгүй зөвлөлийн шийдвэртэй зөрчилдөж байна гэж үзэн санал нэгтэйгээр хориг арга хэмжээ авах шинэ тогтоолын төсөл өргөн барихаар болсон байна.

Мөн Умард солонгос нь үнэхээр хиймэл дагуул хөөргөх гэж байгаа бол НҮБ ийн Аюулгүй зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн Хятад болон Оросын талын эрх баригчдыг санал нэгтгэх байр сууритай байна.

Мэдээллийн эх сурвалжаас үзвэл БНСУ, Япон, АНУ, Францын тал хамтран хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг боловсруулж байсан юм байна.

Дашрамд өгүүлхэд Европын холбоо нь Умард солонгосын пуужин хөөргөх асуудлыг Зүүн өмнөд азийн энх тайван болон аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн эрс шүүмжилж байгаа юм байна.

Европын холбоо нь АНУ тай ижил байр суурийг баримталж Умард солонгос пуужин хөөргөснөөр хөрш зэргэлдээ орон төдийгүй хол орших орнуудын амгалан тайван байдалд заналхийлэх болно хэмээн НҮБ ийн Аюулгүйн зөвлөл хориг тавих хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.

Maral / Olloo.mn

Эх сурвалж NNN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button