Вернер Фон Хайденстам /1859-1940/

Сургуулиа төгсмөгц эцэг, эх нь түүнийг Газрын Дундад тэнгисээр (Герег, Итали, Ойрхи Дорнод) аялалд гаргажээ. Өнө баялаг түүх, соёлтой орнуудад хэдэн жил амьдрахдаа Хайденстам урлагт тун ихээр татагдах болов. Тэрбээр Францад очин уран зурагт хүч сорьж эхэлсэн байна. Хэдэн жилийн дараа Хайденстам швейцар эхнэрийн хамт Швейцар руу нүүн очсон бөгөөд тэнд Шведийн алдарт жүжгийн зохиолч Август Стриндбергтэй танилцжээ. Энэ жилүүдэд Хайденстам өөрийнх нь хувь ерөел уран зохиол гэдгийг эцэслэн ойлгов. 1887 онд тэрбээр эх нутагтаа буцан ирж тун удалгүй өөрийн анхны шүлгийн түүвэр болох Бадарчлал ба аялалын он жилүүд-ээ гаргасан байна. 1900 онд энэ түүвэр хэвлэгдэнгүүт түүний тухай уншигч, шүүмжлэгчид ярьж эхэлсэн аж.

Дараачийн он жилүүдэд хэд хэдэн үргэлжилсэн үгийн зохиол бичсэний дотор Эндимион (1889) түүхэн роман, Ренессанс (1890) нийтлэлийн ном, Ганс Алиенус (1892) зэрэг роман орно. 12-р Карлын үеийн Шведийн тухай бичигдсэн 12-р Карлын явуулсан дайнууд (1897-1898) өгүүллэгийн түүвэр нь Хайденстамд асар их нэр алдрыг авчирсан аж. Энэ ном их амжилтад хүрсэн тул Хайденстам Шведийн түүхтэй холбоотой шинэ уран бүтээл туурвих болов. Жишээ нь, Ариун Биргиттагийн бадарчлал (1901) болон Фолькунгуудын мод (1907) роман, Шведууд болон тэдний УДирдагчид (1910) найраглал зэрэг орно. Үүнээс хойшхи хэдэн жилийг Хайденстам яруу найрагт зориулсан бөгөөд Шинэ шүлгүүд (1915) түүвэр гаргасан юм. 1916 онд тэрбээр Утга зохиолын салбар Дахь Нобелийн шагналын эзэн болжээ. Өөрийн амьдралын сүүлчийн хорин жилийг Хайденстам Эльсхаммарын хажууханд 6ai гэртээ уран бүтээл туурвилгүйгээр нам жим өнгөрөөв. Түүт үргэлжилсэн үгийн зохиолууд өдгөө бараг мартагдсан боло! шүлгүүд нь Шведийн яруу найргийн алтан сан хөмрөгт зүй ёсск оржээ.

ОНЧ МЭРГЭН ҮГС

-Шведийн зохиолчид тавин нас хүрээгүй цагт өөрсдийгөө залуу гэж боддог. Тавиас далан насны хооронд тэд дэндүү хөгширдөг. Харин жинхэнэ утга зохиол дахь амьдрал нь далан наснаас хойш оршуулгын газар эхэлдэг ажээ.

-Аз жаргалтай байна гэдэг өөрийгөө хайрлах шалтагтай байхыг хэлнэ. Харин ганцаардал бол нийгмээс тусдаа байхын тулд бидний төлж буй маш том хөлс юм.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button