Төв Африкийн Бүгд Найрамдах Улс

5.9 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 42 хувь нь хотод, 58 хувь нь хөдөө нутагт оршин суудаг. Нийслэл Бангуй 622.000 хүнтэй, хүн амын 34 хувийг баяа, 27 хувийг банда, 21 хувийг манжа, 10 хувийг сараомгууд эзэлдэг. Албан ёсны хэл нь франц, нийт хүний ихэнх нь христийн, 16 хувь нь лалын, 15 хувь нь сүнс шүтлэгтэн байдаг байна. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 41.7, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 93 бүртгэгдсэн байна. Хүн амын 51 хувь нь бичиг үсэгтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувийг боловсролын салбарт зарцуулжээ. Албан ёсны сургалт 6 жил, нэг багшид 99 сурагч ногддог байна. 2001 оны үнэлэлтээр 1000 хүнд 83 радио, 2 телефон, 6 телевизор, 2 сонин хэвлэл, 10.000 хүнд 0.02 пнтернэт ногдож байв. 1894 онд Франц улсын эрхшээлд орж, 1960 онд тусгаар улс болжээ.

1994 онд баталсан үндсэн хууль ёсоор төрийн тэргүүн ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай, хууль тогтоох дээд байгууллага болох 109 гишүүнтэй Үндэсний Ассамблейг 5 жилийн хугацаатай сонгох болсон ажээ. Тус улсын газрын хэвлий төмрийн хүдэр, уран, алмас эрдэнэ, цайр, марганец, кобальт, зэс зэрэг баялагтай ажээ. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 1.820.176 байсны 80 хувь нь хөдөө аж ахуйн, 4 хувь нь үйлдвэрлэлийн, 16 хувь нь үйлчилгээний салбаруудад ажиллаж байжээ. Улсын төсвийн 1991 оны орлого 175 сая, зарлага 312 сая доллар, 2000 онд экспорт 167 сая, импорт 196 сая доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 967.5 сая долларт хүрч нэг хүнд 260 доллар ногдох болжээ. Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 2.550 хүнтэй байсан батуунд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.6 хувийг зарцуулжээ. Мөнгөний нэгж нь CFA франк. 733.04 франк = 1 US$ (2001) Монгол улс тус улстай 1970 оны ҮI сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button