Уганд Улс

2050 онд 83.661.682 болох төлөвтэй ажээ. 106 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 15 хувь нь хотод, 85 хувь нь хөдөө нутагт оршин суудаг байна. Нийслэл Кампалахот 1.212.000 хүнтэй, хүн амын 18 хувийг ганда, 10 хувийг нянколе, 22 хувийг кига, сога, итесо, 10 хувийг ланги, ачоли омгууд эзэлдэг байна. Албан ёсны хэл нь англи хүн амын ихэнх нь христийн шашинтан. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 44.9, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 88 бүртгэгджээ. Хүн амын 69.9 хувь нь бичиг үсэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг боловсролын салбарт зарцуулсан байна. 1000 хүнд 130 радио, 3 телефон, 26 телевизор, 2 сонин хэвлэл, 10.000 хүнд 0.13 интернэт ногдож байв. Европын колоничлолын өмнө тус оронд хэд хэдэн феодалын эзэнт улс оршин тогтнож байсан бөгөөд түүний хамгийн томоохон нь Бугандагийн вант улс байв. 1900 онд Англи улс Угандыг өөрийн ивээлд авах гэрээ байгуулжээ. Харин Угандын ард түмэн колоничлолын эсрэг тэмцэл өрнүүлснээр 1962 онд тусгаар улс болж чаджээ.

Угандын ерөнхийлөгч нь төрийн болон засгийн тэргүүний үүрэг давхар хүлээдэг ба дэд ерөнхийлөгчийг томилдог байна. Хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний парламент нь 292 гишүүнтэй, түүний 214 гишүүнийг нийт ард түмний сонголтоор сонгож, 78 гишүүнийг тусгайд нь сонгодог байна. Үүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл 53, зэвсэгт хүчний төлөөлөл 10, залуучуудын төлөөлөл 5, ажилчдын төлөөлөл 5, төлбөрийн чадваргүй хүмүүсийн төлөөлөл 5 байдаг байна. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 11.175.235 байсны 90 хувь нь хөдөө аж ахуйн, 6 хувь нь үйлдвэрлэлийн, 4 хувь нь үйлчилгээнни салбаруудад ажиллаж байсан ба ажилгүйдэл 7.4 хувьтай байжээ. Улсын төсвийн орлого 2000 онд 614 сая. зарлага 1.1 тэрбум доллар, мөн оны экспорт 402 сая, импорт 936 сая доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 5.7 тэрбум долларт хүрч нэг хүнд 250 доллар ногдож байжээ. Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 50.000 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувийг зарцуулжээ.

Мөнгөний нэгж нв уганд шиллинг. 1.756 шиллинг= 1 US$ (2001)

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button