Олны танил хүмүүсийн хэлэх дуртай үгс

Цагийг дэмий өнгөрүүлсэн хүн амжилтын галт тэрэгнээс байнга хоцордог.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлэх дуртай үг.

Тэнгэртэй яваа үед чөтгөр ч хорлож чадахгүй, тэнгэргүй яваа үед бурхан ч туслаж чадахгүй.

УГЖ.Б.Батзаяагийн хэлэх дуртай үг.

Хүн ганцаараа байхдаа л өнгөрснөө санаж, ирээдүйгээ боддог.

Ганцаардал гэдэг бол хүнд олдож байгаа алтан боломж.

УГЖ.Д.Жаргалсайханы хэлэх дуртай үг

Эвт шаазгай буга барина. Айвал бүү хий хийвэл бүү ай. Ухаангүй ноёнд урагшгүй албат.

Б.Жаргалсайханы хэлэх дуртай үг

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

УГЖ.Т.Ариунаагийн хэлэх дуртай үг.

Эрдэмтэй хүн түнэр харанхуйд гэрэл оруулахыг хүсэн духаараа хана мөргөж байхад мунхаг хүн өрөөний голд санаа амар сууна.

Х.Тэмүүжиний хэлэх дуртай үг

Өөрийнхөө амьдралын зовлонг бусдад үүрүүлснээс өөрөө л хүнд ачааг үүрч амьдралыг сөрөх ёстой.

Яруу найрагч Х.Тэргэлийн хэлэх дуртай үг

Атаархал алдар нэр авчирдаггүй, харин алдар нэр л атаархлыг дагуулдаг

Ц.Баатархүү

Намайг дуу уяхан болгодог, уяхан сэтгэлийн цаанаас хорвоо хичнээн сайхан харагддаг гээч.

Д.Дэлгэрмөрөн

Миний зорилго амьдрал шигээ тодорхой.

Төрийн шагналт зохиолч Д.Төрбат

Жинхэнэ мэдлэг боловсрол нь хэрэгтэй үед нь ашиглах чадвараар хэмжигддэг.

Ц.Баатархүү

Хүний бие мах бодыг эцэг эх төрүүлдэг, бүтээх оюун эрдмийг багш төрүүлдэг.

О.Шагж

Чихину чимэг болсон аялгуут сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би.

Билгүүн номч Б.Ренчин

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян.

З.Дорж

Асуудал бодитоо байна гэдэг нь бэрхшээл гэхээсээ илүү шийдлээ хүлээсэн боломж юм.

Б.Энхболд

Хэн оюун ухааныг зөв ашиглаж байна түүнээс ямагт үр дүн гарч байдаг.

Д.Намжав

Ардчилал ирэхдээ түүхэн хүнээ дагуулж ирдэг.

С.Цогтсайхан

Эх сурвалж Монголын лектор төв /Монгол ухаанд нэмэрлэх үгс…/ цуврал -4

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button