Хятадын эдийн засаг хүчирхэг хэвээр байна

Дэлхийн банк Хятад улсын эдийн засгийн тухай тойм судалгааг улирал тутамд гаргадаг. Энэ улирлын тайланд Хятадын банкууд олон улсын санхүүгийн хямралд өртөөгүйгээр барахгүй эдийн засаг нь хүчтэй, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй тусламжийн багцийг хэрэгжүүлэхэд хангалттай боломж байгаа гэж дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч дэлхийг хамарсан хямрал Хятадын экспортод хүчтэй цохилт өгч, зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулалт болон иргэдийн сэтгэхүйд, мөн үйлдвэрлэлийн салбарт мэдэгдэхүйцээр нөлөөлжээ. Үүнээс үндэслэн Дэлхийн банк 2009 оны Хятад улсын ДНБ-ийн өсөлтийг 6,5 хувь байна гэж таамаглаж байгаа нь тус банкнаас гаргасан өмнөх таамаглалаас арай доогуур тоо юм. Энэ таамаглал нь Дэлхийн банкнаас гаргасан 2009 оны дэлхийн өсөлт болон импортын бууралтын талаар урдьчилан тооцоолсонтой мөн уялдаатай юм. Тайланд 6,5 хувийн өсөлт нь боломжит өсөлтөөс харьцангуй доогуур байгааг анхааруулан тэмдэглэсэн байна.

Энэхүү орон зай, ялгаа нь ирэх жилүүдэд зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг сулруулах, ажлын байр болон шилжилт хөдөлгөөн багасч, үнийн дарамт үүсч, экспорт нь дотоодын зах зээл рүү чиглэж, импортыг орлох магадлалтай байгаа. Гэсэн хэдий ч бусад орнуудыг бодвол Хятад улс харьцангуй хурдан өсөх төлөвтэй гэж тайланд тусгажээ. Хятад улс дотооддоо тогтвортой сайн макро эдийн засгийн суурин дээр үндэслэн тусламжийн багцын бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн үйл ажиллагаа болон хэрэглэгчид, иргэдийн сэтгэл санааг дэмжиж улмаар эдийн засгийн уналтыг удаашруулж чадна. Мөн сүүлийн жилүүд дэх үйл ажиллагаатай харьцуулахад Хятадын банкууд санхүүгийн хөгжилд хувь нэмэр оруулж, туслах илүү сонирхолтой байна. Хэдийгээр иргэдийн хэрэглээ хямралаас шалтгаалан сүүлийн үед нэлээн хумигдсанХятадын Засгийн газраас хийж буй хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөнд эерэгээр нөлөөлж байна.

Дэлхийн банкны энэхүү тайланд Хятадын эдийн засгийн үндсэн суурь нь 40 2009 он болон ирэх жилүүдэд ч хангалттай хүчтэй байх болно гэжээ. Одоогоор уналтын эсрэг аваад байгаа арга хэмжээ нь богино хугацааны эдийн засгийн зорилтуудад чиглэсэн багц хөрөнгө оруулалтад голлон анхаарч байна. Тус улсын төсвийн боломж нь тэлэх бодлого руу чиглэх байдал ажиглагдаж байна. Энэ тохиолдолд магадгүй богино хугацааны зорилтуудаас илүү урт хугацааны асуудалд анхаар ч болох юм. Тайланд санхүүгийн салбарын шинэчлэлийн чухлыгтэмдэглэсэн байна. Инфляцийн урьдчилан тодорхойлох боломжгүй байдал нь мөнгөний бодлогын үүрэг, хүрээг тодорхойлсон. Онолын хувьд дефляцын эрсдэл бий боловч, бодлого боловсруулагчид үүнтэй дайтах хэрэгсэлтэй. Цаашдын санхүүгийн систем дэх бүтцийн шинэчлэл нь Хятад улсын эдийн засгийн уналтыг зохицуулж, энэхүү шилжилтийн үе нь эдийн засгийн тэнцвэртэй байдал руу эргэн ороход тус болно гэжээ.

Дугаар 8, 9 /574, 575/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button