Э.Бат-Yүл Нулимс цийлэгнэсэн гэдэг андуурал

Байраа шатаалгасан ч МАХН багахан танхимдаа 100 хувийн саналаар нижгэр алга ташилт дор Н.Энхбаяр ерөнхийлөгчийг дахин залахаар тогтов. Харин хамгийн ихээр анхаарал татаж байсан АН-ын сонгон шалгаруулалт нулимс, догдлол дүүрэн өнгөрсөн юм. Өрсөлдөгчдийн үг журмын нөхдийнхөө самсааг шархируулав.

-Миний хөтөлбөрийг өөрийнхөө хөтөлбөр дээр нэмж, олон чухал санаануудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ гэж сая хэлсэн. Тийм ч учраас Ц.Элбэгдорж бид хоёр нэг нь нөгөөгөө гаргахын төлөө явна гэдэг чухал. Дэвшүүлэн тавьсан энэ эрхийн төлөө явна.

-Уучлаарай, та мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа эхлээд Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийг сонсоё гэж байсан. Магадгүй журмын нөхөр маань надад боломж олгох байх гэж бодов уу?

-Ямар ч байсан миний хэлсэн үгний хувьд мөрийн хөтөлбөрөө л харах. Ц.Элбэгдорж маань үнэхээр сайхан мөрийн хөтэлбөр гаргаж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Элбэгээгийн мөрийн хөтөлбөр гайхалтай байлаа. Лав л миний анзаарснаар тэнд сууж байсан олон хүний сэтгэл хөдөллөө. Дээрээс нь миний ч гэсэн сэтгэл хөдөлсөн. Ц.Элбэгдорж надад хэлж байсан л даа. Чиний мөрийн хөтөлбөрт авууштай том том бүтээлч санаанууд байна. Өөрийнхөө хөтөлбөрт нэмээд энийг ажил хэрэг болгож хоёулаа явна аа л гэж хэлж байсан.

-Үг хэлж байхдаа хоолой чинь зангираад нулимс цийлэгнүүлж байсан. Яг ямар бодол төрж байв?

-Яг үнэнийг хэлэхэд яагаад тэгснийг мэдэхгүй, Сэтгэл хөдөлсөн. Энэ чинь бас 20 жил тэмцэж яваад ийм их хүндтэй эрхийн төлөө өрсөлдөж байна гэдэг бол сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй. Нөгөө талаас энэ ерөнхийлөгчийн сонгуульд дэндүү их юм өөрчлөгдөнө. Нулимс цийлэгнэнэ гэдэг андуурал байсан байх шүү. Би зүгээр л сэтгэл хөдлөөд огшоод байсан. Үг хэлэх гээд ам хатаад байсан. Та нар анзаарсан бол би амныхаа хатангийг гаргасан.

Дугаар 12

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button