Монголын олны танил романтик эрчүүд

ачааны тэн хагасыг үүрэлцдэг тэдний гэргий нарыг дуръдахгүй байж болохгүй. Чадварлаг, хүчтэй эр хүний ард түүнээс хэд дахин илүү хүчтэй эмэгтэй байдаг гэх үг бий. Үнэхээр ч түшиж тулах хань гэдэг хэн хүнээс эрхэм билээ. Тэдний амьдралын бат бөх, хайрын хүчийг шалгасан амьдралдаа тэд алхам бүрт ханиа эрхэмлэн дууддаг нууцаас сонирхоё.

Э.Бат-Үүлийн ХАЙР

Улс төрийн тогоонд удаан жил чанагдаж боловсорсон эрхэм гишүүн Э.Бат-Үүлийг жинхэнэ улс төрч гэж хүмүүс ам сайтай байдаг. Нээрэн ч мань хүн энэ олон жил төр барилцаж болохоос нь болохгүйг хүртэл

явахдаа идэж уусан, шамшигдуулсан гэж бусад шигээ нэрээ буртаглаагүй. Нийслэл хотын унаган хүү Э.Бат-Үүл Битлз-ийн дуунд хүмүүжсэн гэж өөрийгөө хэлэх дуртай. Гэргий Дэлгэртуяатайгаа ч дуу хөгжмөөр холбогдсон тэрээр тун залуу сэтгэлгээтэй хүн. Хэдий эмээ өвөө болсон ч тэдний харьцаа яг л арван наймтууд шиг халуухан. Гэргийгээ хайраа гэж дууддаг Э.Бат-Үүл гишүүн сайн улс төрч, урлагийн үнэнч фен төдийгүй халамжтай эр нөхөр.

Л.Гүндалайн ХӨӨРХӨН

Их хурлын танхимд үе үе сенсааци тарьж хэрэг мандуулдаг эрхэм гишүүн Л.Гүндалай хэзээний нээлттэй эр. Улс төр болоод хувийн амьдрал нь ч олны өмнө нээлттэй байдгаараа бусад эрхмүүдээс ялгардаг түүнд сонгогч олон нь ам сайтай байдаг. Угаас Хөвсгөл нутгийнхан үг хэл хурц, ажилсаг хүмүүс. Тиймдээ ч Л.Гүндалай гишүүнд ярихгүй сэдэв, боломжгүй зүйл гэж үгүй. Эрхэм гишүүний гэргий цагтаа загвар өмсдөг байсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгийг хүмүүс сайн мэднэ. Заяаныхаа ханьтай зам дээр учирсан гэж ярьдаг тэд өдгөө цэцэг цэврүү шиг гурван сайхан охины ижий аав бололцсон билээ. Гэргий Л.Аззаяа нь ар гэрийн сайн эзэгтэй, сайн ээж төдийгүй эр нөхрийнхөө эхлүүлсэн бизнесийг авч яваа чадалтай бүсгүй. Тэдний овог ижилхэн Ламжав гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхнэр нөхрийн харьцаан дээр тогтдог. Эрхэм гишүүн гэргийгээ хэзээний л миний хайраа гэж дотночлон дууддаг. Бас хөөрхөн өө гэж өхөөрддөг гэсэн. Үнэхээр ч амьдрал дээр биесээ хайранд умбуулж, гэр бүлийн аз жаргалыг мэдэрч буй болохоор улс төрд цуцашгүй өөдрөг сэтгэлтэй нэгэн байх нь арга ч үгүй биз.

Баянаа аваргын ГОЁО

Эр бяр хаваараа Монголын ард түмний бахархал, амьд домог болсон Баянаа аварга хэдий харахад бөх хүн бүдүүн бараг нэгэн ч амьдрал дээр хэнээс ч илүү уяхан хүн. Залуу халуун насандаа ханилж суусан ханьдаа одоо хэр нь хайрын үгс хэлж, амрагийн дуу аялдаг гэсэн. Насныхаа ихэнхийг хамт туулж ижил дасал болсон тэднийг голомтоо бадраахад нутгийн олон нь орж ирээд нүд салгахгүй хараад суучихдаг байсан гэдэг. Хэн хэн нь хур баян айлын хүүхдүүд нийлж ёстой л хөлгүй баян айл боллоо гэлцдэг байжээ. Аваргын голомтыг сахиж арын албыг хашна гэдэг хэр баргийн эмэгтэйн давахад бэрх даваа. Гэсэн ч Дэжимбээ гуай айлын сайн эзэгтэй төдийгүй ардын хүүхдэд 40 жил номын дуу сонсгосон гавьяат багш. Ханийгаа гавьяат авахад өөрөөс нь илүүтэй баярлаж байсан. 40 гаруй жил амьдралыг нь гоёсон ханийгаа аварга маань тун удахгүй бүлтийтэл нь гоёчихоод алтан хуримаа хийнэ гэж ам алдсан билээ.

Д.Сосорбарамын ХОНГОР

Урлагийн алтан тайзнаа цөс ихт монгол хүний омгийг хэзээд бадруулж Үлэмжийн чанар-ыг самсаа шархиртал дуулах Со-гийн дүр төрх ард түмний нэгэн их бахархалыг бадраадаг. Нэгэн үе сахал үсээ ургуулж Чингис-ээр нэвт өвчилсөн тэрээр Япончуудын хийсэн Чингис хаан киноны гол дүрийг өгөөгүйд шаралхаж явсан. Аргагүй л авьяас билгээрээ цойлж, урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн тэрээр гэргий Нинжбадгартайгаа 18 насандаа учирч голомтоо бадраасан гэдэг. Айл айлын өрөө хөлсөлж, чемодантай хувцаснаас өөр хөрөнгөгүй нийлсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амьдралд хүрсэн. Үнэхээр ч Со-гийн өдий зэрэгтэй яваа нь эхнэрийнх нь хүч. Ааштай амтай гэгддэг Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөер ч хоол бариад гүйж очдог хүн. Халамж хайрандаа бөмбөрүүлдэг гэргийгээ Co гавьяат хонгор оо гэж өхөөрддөг аж.

Ш.Гүрээгийн ЭЭЖ

Нэгэн үе Тэнгэрлэг оршихуй нэвтрүүлгээрээ олон хүний сэтгэлийн утсыг хөндөж Монголын нэртэй сэтгүүлч болж чадсан Ш.Гүрбазар хэзээд хамрын самсаа нь шархирч явдаг эр. Хөтөлсөн нэвтрүүлэг бүр нь түүнд нэр алдрыг авчирч өгдөг ч мань хүний хувийн амьдрал нэг л адармаатай байдаг. Гэсэн ч эхнэр Мөнхцэцэгтэйгээ 16-хан насандаа учирч, дурлалцан хайрын захиа бичилцсээр ханиа болгосон цагаас хойш өдгөө өтлөх насандаа ч хайр нь халуу шатсан хэвээр. Үргэлж хөтлөлцөн явдаг тэднийг хараад цагаан атаархалаар шүүрс алддаг олон хүн бий. Хар багаасаа ижил дасал болж ижий аав бололцсон болохоор Гүрээ найрагч эхнэрээ ээж хэмээн хүндэтгэн дууддаг гэнэ. Эхнэр Мөнхцэцэг нь Хариулахгүй ч байж болно нэвтрүүлгийнх нь туслах найруулагчаар ажилладаг бөгөөд хэзээд ханийнхаа ажилд тусалж түшиг тулгуур нь болдог аж.

Дугаар 12

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button