Сайн санаат хүн таныг аварлын гараа сунгахыг хүсэж байна

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болно. Аминаасаа илүү хайрладаг алагхан үрээ хүнд өвчтэйг мэдсэн, мэдсэн хирнээ нөгөөх хүн бүхэнд тулгардаг гайхал мөнгөний асуудал залуу аав ээжид тулгарчээ. Ийм нэгэн гэр бүл бидэнд хандсан юм.

Гантулга овогтой Билгүүн хүү хоёр нас долоон сартай. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 24-ийн 33 тоотод оршин суудаг аж. Г.Билгүүн хүү 2009 оны хоёрдугаар сараас эхлэн Апластическая анелия буюу цусны өвчнөөр өвджээ. Энэ өвчинг Монгол улсад эмчилэх бололцоогүй учир гадаадад эмчилгээнд явах хэрэгтэй байгаа юм. Нэн яаралтай чөмөг солиулах шаардлагатай байгааг Эх нялхасын эрүүл мэндийн Цус эмгэг судлалын газраас дүгнэлт гарчээ. Одоогоор Г.Билгүүн хүү ЭШЭНТ-ийн цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчилүүлж байгаа боловч биеийн байдал нь тун хүнд байгаа гэдгийг эцэг эх нь хэлж байна.

Цусны цагаан эс байхгүйн улмаас байнга цус сэлбүүлж байгаа боловч цусны бүлэгнэлт байхгүй учир байнга цус алдаж, тархинд нь цус харвах аюул бяцхан хүүд тулгараад байна.

Иймд сайн санаат хүмүүс, албан газар, компаниуд туслалцаа үзүүлэхийг уриалж байна.

Хүүхдийн буян заяа та бүхнийг ивээг.

Хаан банк

Төгрөг-5026556348

Валют-5026556359

Холбоо барих утас

96656674

88086674

91226901

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button