Хаягийн бүртгэлийг дахин нягтлахаар болжээ

сонгуулийг будлиангүй явуулахын тулд сонгогчдын нэрсийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, сонгуулиас өмнө иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгахаар болжээ. Бүртгэлийн ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа удирдан зохион байгуулах бөгөөд хорооны Засаг даргын ажлын алба тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл бүрээр нэг бүрчлэн орж хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг шалгахаар болжээ. Ингэснээр бүртгэлд хамрагдаагүй иргэдийг нөхөн бүртгэж, хаягийг зөв тогтоохоос гадна бичиг баримтын зөрчлийг эцэслэн шийдвэрлэх аж.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button