Хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг хуралдлаа

Бүлгийн хуралдаан дээр АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид бүлгийн гишүүдийн зүгээс баяр хүргэж, бүлгийн бүх гишүүдийн гарын үсэг бүхий дурсгалын зүйл, баглаа цэцгийн хамт барьж баяр хүргэсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдсөн нийт зургаан хүнд баяр хүргэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж ‘’Шударга байцгаая’’ хэмээн уриалж байгаагаа дуулгасан. Тэрээр энэхүү уриалгаа хамгийн энгийн хамгийн хялбар хүн бүр өдөр дутмын яриандаа хүртэл байнга хэрэглэдэг хоёрхон үг гэлээ. Нийгмийн бүх харилцаанд Шударга байцгаая гэсэн энэ уриа, энэ зарчмыг баримтлан ажиллана гэсэн юм.

‘’Шударга байцгаая’’ гэх энэ уриалга нь түүний ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүхий л асуудалтай уялдаж, бүх талаараа нийцэж байгаа гэдгийг хэлж байна. Тухайлбал Орон нутгийн бодлогыг дэмждэг, Ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна, байгаль орчиндоо ээлтэй, гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад, дотоод ялгалгүй иргэдийнхээ хөдөлмөрийг адил тэгш үнэлүүлдэг болъё гэсэн түүнийгээ санаанд ч Шударга байцгаая гэдэг уриалгын утга агуулга байгааг тэрээр жишээ татан хэлсэн юм. Түүний яриаг эндээс үзнэ үү.

үideo1

Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг богино хугацаанд хуулийн төсөл батлах асуудалруугаа орох хэрэгтэй гэдгийг хэлээд энэ долоо хоногт хэлэлцэхээр баталсан хэд хэдэн хуулийн төслүүд дээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Зөвхөн АН бүлэг ажлын хэсэг байгуулах бус нөгөө намынхаа бүлэгтэй хамтарсан ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Нэгдүгээрт нь МУ-ын хууль тогтоомжийг 2012 хүртэл боловсронгуй болгох энэ үндсэн чиглэлийг батлах төсөл дээр гурван гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Хоёрдугаарт банк санхүү, мөнгөний чиглэлээр, гуравдугаарт хууль эрх зүйн чиглэлээр яаралтай батлах хуулийн жагсаалтыг гаргая. Гол гол хуулиуд дээр нөгөө намынхаа бүлэгтэй ойлголцож ажиллая гэсэн санааг гаргажээ.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг ингэж ярьлаа.

үideo2

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button