Замын цагдаагийн газарт Өдөр бүр нээлттэй өдөрлөг боллоо

Энэ өдөр Замын цагдаагийн газар өөрийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй сурталчилах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй мэдээллээр хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг сурталчиллаа. Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөний хяналтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Бүртгэл техник хяналтын хэлтэс, Мэдээлэл шуурхай албаны хэлтэс, Гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, Замын зохион байгуулалтын тасаг зэрэг хэлтэс тасгийн албад иргэдийн санал гомдолыг сонсож сонирхсон асуултанд нь хариулт өгсөн юм.

Мөн Зам тээврийн осол юунаас болж гардаг, хамгаалах бүсний ач холбогдол, үзүүлж болох хор хөнөөлийн талаар сонирхолтой үзүүлбэр, сургалт сурталчилгааг зохион байгуулсан. Замын хөдөлгөөнд оролцогчдод сэрэмжлүүлэг хүргэх үүднээс үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжгүй явахад ямар осол гарч, хохирч болдогийг харуулсан үзүүлбэр зохион байгууллаа.

Зам тээврийн осолд орж эвдэрсэн машинуудыг талбайдаа байрлуулсан жолооч нарт ихээхэн сургамж болсон. Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол, хурд хэтэрүүлбэл, хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй бол ийм л болно хэмээн анхааруулсан сэрэмжлүүлсэн зүйл болсон. ЗЦГ-ын харъяа Авто радио 96.3 радио өдөрлөгт оролцож байгаа иргэдтэй шууд холбогдож тэдний санал хүсэлтийг дамжууллаа. Мөн зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны талаар мэдээллийг цаг тухайд нь хүргэсэн юм.

Энэ өдөр замын цагдаагийн газар хамгийн их буюу 2000 орчим хүн цугларсан байлаа. Энд цугласан хүмүүсийн хамгийн ихээр анхаарлыг татсан зүйл бол тэмцээнд орж 41-41 УБЧ, 46-46 УБЧ, 47-47 УБЧ дугааруудын эзэн болох. Хамгийн түрүүнд АХА асуулт хариултын тэмцээн явуулсан. 50 гаруй оролцогчдоос мэдлэг боловсролоороо шалгарч ялагч болсон Б.Зоригоо 41-41 УБЧ дугаарын азтан болсон юм. Тэрээр Би ингээд ялна гэж бодоогүй зүгээр л өөрийгөө сориод үзье гэж бодсон юм. Байнга үгийн сүлжээ бөглөдөг маань л энэ тэмцээнд түрүүлэхэд нөлөөллөө хэмээн ярьж байсан юм.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн тестийг жолооч нарын дунд явууллаа. Энэ тэмцээнд 60 гаруй жолооч оролцож Ц.Баттогтох, Д,Мөнхбат нар нэг ч алдаагүй тэнцсэн юм. Тэнцсэн хоёр оролцогчдынхоо дунд дахин дүрмийн тест бөглүүлж Д. Мөнхбат тэргүүн байр эзэлж 46-46 УБЧ дугаарын эзэн болсон. Тэрээр есөн жил жолооны багш хийж байгаа аж. Нэг алдаж хоёрт орсон Ц.Баттогтох 47-74 УБЧ дугаарыг авсан. Мөн Номин даатгал, Практикал даатгал-аас тэмцээнд оролцож азтан болсон жолооч нарт хөнгөлөлтийн эрхийн бичиг, өөрсдийнхөө гарын бэлгийг дурсгал болгон өгчээ.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button