The Lemons хамтлагийн шинэ цомог худалдаанд гарлаа

Энэхүү цомогт альтернатив инди чиглэлийн дуунуудаас бүртсэн аж. Тухайлбал, 83…86, Мишээлт, Earth, Цаг агаар, Ядаргаа, Sex, rock &, … байсан, Алдагдсан аялгуу, The HooFa, Өөр ертөнц, Шөнө дунд цас орж байна гэсэн 11 дуу оржээ. 2005 онд Red albom нэртэй анхны цомгоо гаргаж байсан The Lemons хамтлаг урын сандаа 20 гаруй дуутай, 10 гаруй клиптэй болсон байна. Залуу Ленины ойролцоо гурван давхарт нэртэй цомогтоо орсон Алдагдсан аялгуу дуундаа клип хийлгэсэн байгаа гэнэ. Мөн Цаг агаар дууныхаа клипний ажилд орсон байгаа аж. Ийнгээд энэ үеэр тэдэнтэй уулзаж шинэ цомогийн талаар тодруулсан юм.

-Цомгоо яагаад Залуу Ленины ойролцоо гурван давхарт гэж нэрэлсэн бэ. Их өвөрмөц санагдлаа?

-Бэлтгэл хийдэг байр маань хуучин хүүхдийн ордны хажууд байдаг. Тэгд Ленины хөшөө байдаг. Тэгээд ийм нэр өгсөн.

-Red albom цомгоос ялгарах онцлог нь юу вэ?

-Шүлэг, хөгжмийн найруулага нь илүү сайн бас өөр болсон.

– Альтернатив инди чиглэлийн гэж ямар чиглэл байдаг юм бэ?

-Хөгжим судлаачид л сайн мэдэх байх аа. Бид өөрсдийнхөө зохиосон хөгжмөө альтернатив инди чиглэлд хамаарагддаг гэж боддог. Тодорхой хэлэхэд хэцүү. Олон шинэ урсгал гарч ирж байгаа учраас гэлээ.

үideo1

Мөн энэ үеэр The Lemonsхамтлагийнхан цомог болон постер дээр гарын үсгээ зурж, фэнүүдтэйгээ зургаа даруулж байсан.

Эгшиг, Дархаа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button