Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцох Тувагийн бөхчүүдийн нэр тодорчээ

Тува улсаас нийт 16 бөх тус наадамд оролцох аж. Аймгийн арслан Ө.Бат-Орших тэргүүтэй манай төлөөлөгчид Тувагийн Кызыл хотноо зочилж, хамтарсан бэлтгэл хийх үеэр энэ тухай тохирчээ. Тувагийн барилдаан нь гар хүрэхэд унасанд тооцдогоос бусдаар Монгол бөхтэй адил. Тува улсад 1921 оноос хуреш бөхийн наадам зохиогдож эхэлсэн аж. Мөн Тувагийн бөхчүүд олон улсын бөхийн төрлүүдээр тодорхой амжилтад хүрч байсан бөгөөд манай бөх сонирхогчдын танил Аяс Монгуш гэхэд сумо бөхийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан юм.

Мөн 1980-аад оны дундуур чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд дэлхийн олон удаагийн аварга Корнилаевийг залгамжилж, Тувагийн Дорж ЗХУ-ын аварга цол хүртэж улмаар чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button