Уур тэргүүтэн хорт сэтгэлтэй тэмцэхүй

эрдэнэс баялаг, бусадтай бүрэн дүүрэн харьцаатай тийм хүний хувьд ч аз жаргалтай амьдрах гол түлхүүр нь дотоод сэтгэхүй нь л байдаг юм.Эд баялаг ихтэй ч санаа зовдог, байгаадаа сэтгэл ханахгүй улам ихийг хүсэх ховдог сувдаг сэтгэлтэй байх юм бол бүхэл насаараа мөнгөний боол л болно. Эд хөрөнгө маш тустай, зайлшгүй хэрэгтэй зүйл мөн гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ тэр нь аз жаргалын туйлын эх үүсвэр огт бус. Мөн мэдлэг боловсролын хувьд ч гэлээ хэмжээ хязгаартай байлгахгүй бол бие сэтгэлийн зовлон, хомхой шунал ихсэж, хэт их олон зүйлийг эргэцүүлж санах хэрэгтэй болсноор сүүлдээ оюун санаа ч хэвийн бус болдог юм. Түүнтэй нэгэн адил найз нөхөр ч заримдаа нэрмээс бэрхшээл үүсгэгч болж хувирдаг. Та нар тэгэхээр уур, урингуй хоёрыг хэрхэн багасгах талаар сайтар мэдсэн биз дээ? Эхлээд энэ төрлийн хорт сэтгэлийн бүх муу талыг нь сайтар танин мэдэх явдал тун чухал. Би ч гэсэн уурыг өөрийнхөө хамгийн том дайсанд тооцдог юм. Дайсан гэдэг бол шууд болон тойруу замаар аз жаргалыг булаан, сүйтгэгчийг хэлнэ. Харин тухайн хүний хүсүүштэй үйл хэрэг нь хэтдээ аз жаргалд л хүргэдэг тэр зүйл байх ёстой.

Биет дайсны хувьд бол, Хятадууд Түвдийн ард түмний эрх ашгийг хүчээр булаан зовоож олон тооны бэрхшээлийг тэдэнд учруулж байна. Хэдий бахир хүч хэрэглэвч аз жаргалын гол үүсвэр болох сэтгэлийн амгаланг тэд булаан авч чадахгүй. Ямар ч биет дайсан байгаад сэтгэлийн амар амгаланг булааж үл чадна. Бидний эх орныг эзлән түрэмгийлж, бидний эд баялаг, хөрөнгө хогшлыг булаан устгаж бидний үндэс нэгт ахан дүүсийг хайр найргүй хөнөөсөн ч тэр төдийхнөөр сэтгэлийн амар амгаланг маань үгүй хийж үл чадна. Сэтгэлийн минь амар амгалан, сэтгэлийн минь амарлингуй, тогтуун чанараас л уүдэлтэй.Тиймээс үүнийг урингуй, хилэнгээс өөр юу ч устгаж чадахгүй. Түүгээр зогсохгүй биет дайснаас зугтах газар, харагдахгүй нуугдах боломж бий. Заримдаа дайсныг хууран мэхлэх боломжтой. Ямар нэгэн хүн намайг тайван байлгахгүй аваас зугтаагаад байшин дотор нуугдаж болно. Гэвч урингуй сэтгэл дээр сая дурдсан аргуудыг хэрэглэж болдоггүй. Өөр тусгай арга хэрэглэхээс бус зугтаад холдох газаргүй юм. Сэтгэлийн амар амгалан тогтуун чанарыг эвддэг учир уур урингуй нь дайсны дээр дайсан мөн.

Аливаа бүх төрлийн нисваанисыг дотроо дарж хадгалаад байхаас гадагшаа гаргаж байх нь дээр байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Миний бодлоор, нисваанисыг дотор нь ангилан ялгаж тухай бүрт нь тус болох зүй зохистой аргыг хэрэглэх нь зөв. Ж нь өнгөрсөн амьдралдаа тохиолдсон явдлаас зожиг болж хоцорсон хүмүүсийн хувьд сэтгэлийнхээ тэр өвчинг гадагш гаргалгүй удаан хугацаагаар дотроо хадгалах нь тухайн хүний мэдсэн мэдээгүйгээс үл шалтгаалан хэзээ нэгтээ биеийн элдэв өвчний үүсвэр болох аюултай. Өнгөрсөн амьдралдаа хүчирхийлэлд автсан хүмүүс ч мөн адил. Хэрэв ийм нөхцөл байдалтай хэн нэг хүн бусдад түүнийгээ ярьж гадагш гаргах юм бол тустай байх болно. Харин уур мэтийг аль л чадахаараа дарж багасгаж байхгүй бол улмаар уур хилэнд дадаж улам илүү ууртай болдог бөгөөд үүнийг бид бодит туршлагаасаа ч мэдэх бололцоотой. Ахин дахин дадуулсаар байгаад бүр сүүлдээ өчүүхэн төдий асуудлыг ч хүлцэх чадалгүй огцом ууртай нэгэн болж хувирна.

Уурыг хорих, багасгах арганд урт удаан хугацаагаар шамдах юм бол сүүлдээ хэдий том асуудал байлаа ч уурыг тань хөдөлгөж чадахгүй тийм хэмжээнд хүрч төлөвшиж чаддаг. Уур хүрсэн үед сэтгэлийнхээ тайван байдлыг алдагдуулахгүй байх бас нэгэн чухал арга ч бий. Сэтгэл ханамжгүй байдал, бачимдалд орох нь уур хүрэх шалтгаан болдог тул уг байдлаас сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Уг шалтгаан болон үр дүн хоёрын хооронд жам ёсны холбоо сүлбээ бий. Хэрэв шалтгаан нөхцлийн цогцолбор бүрэн гүйцэд бүрдчихвэл үр дүнг нь няцаах гэдэг хожимдсон нэн хэцүү хэрэг. Иймд ямар ч асуудлыг эхнээс нь сайтар ажиглан шинжилж урьдчилсан арга хэмжээ авах юм бол болзошгүй аюулыг няцаах боломжтой. Их бодисадваа Шантидэва бээр өөрийн зохиосон Бодисадын явдалд орохуй номдоо Хэн нэгэн сэтгэл хангалуун бус, бачимдуу байдалд хүрэх нөхцөл байдалд автагдахгүй байх аргыг үл хэрэглэвээс түүнээс үүдэн уураа барьж чадахгүйд хүрнэ гэж номлосон юм. Энэ нь эд баялаг, найз нөхөр, ураг садан, түүнчлэн амьдралд тохиолдох олон зүйлийн асуудалд нягт нямбай ханддаг зүй ёсны сэтгэхүйд суралцахыг заасан хэрэг.

Зөв зүйтэйгээр сэтгэж эс чадваас ямар ч эд зүйлс, аль ч цаг үе байлаа ч гэсэн түүнээс ханамж, жаргалыг авч чадахгүйн дээр цухалдахад хүрдэг. Зарим хүмүүс бурханы нэрийг сонсох төдийд л сэтгэл нь тавгүйтэж, уур нь хүрдэг. Өөрөө л зохистойгоор сэтгэж чадахгүй юм бол сэтгэл юунд ч гэсэн тавгүйтэж, юу ч байсан уур хүргэж болно. Гадаад эд зүйлсийг байхгүй болгоно гэдэг хэзээ ч бүтэшгүй асуудал. Тиймээс өөр өөрсдийнхөө бодол санааг өөрчлөх явдал бол бидэнд байгаа цорын ганц арга зам мөн. Санаа боддоо таарсан түвшинд нь байлгаж чадах юм бол гадаад эд зүйлс бидэнд хор хүргэх нь бүү хәл харин ч бүгдээрээ аз жаргалыг авчрах болно. Үүнтэй уялдуулж нэгэн жишээ дурдвал, биет дайсан нь нэг талаасаа бидэнд үнэхээр зовлон тарьдаг. Тэрээр бидний сэтгэлийн амар амгалан хэрэгтэй сайн зүйлүүдийг бусниулдаг. Гэвч нөгөө талаас нь бодоод үзвэл,бидэнд хүлцэнгүй сэтгэлтэй болох боломжийг олгодог цорын ганц бодгал бол тэр юм. Түүнээс өөр юу ч тийм боломжийг олгож чадахгүй. Над дээр жишээ аваад үзье л дээ! Би бурханы шашинтан нэгэн мөртлөө хүлцэнгүй сэтгэлийг бурхан дээр сургуулилах болж байгаа бол огтоос хүлцэнгүй болох боломжгүй юм. Хуврагийн аймаг дотроос зарим нэгэн хүн тийм боломжийг олгож болох л доо.

Өөр ямар ч зүйл байлаа гэсэн тэгж чадах нь ховор. Энэ дэлхий ертөнц дээрх таван тэрбум шахам хүмүүсийн ихэнхийг нь бид таньдаггүй.Тиймээс тэдгээр дээр хүлцэнгүй сэтгэлийг дадуулах аргагүй. Бидэнд хүлцэнгүйг дадуулах боломжийг өгдөг нь таньдаг цөөн хэдэн тооны хүмүүсээс асуудал төвөг үүсгэгчид маань л юм. Ийм байр сууринаас харах юм бол биет дайсан хүлцэнгүйг сургагч бидний хамгийн сайн багш мөн юм. Энэ талаар Шантидэва багштан гүнзгий нотолгоог усруулан байж бидний дайсан буюу асуудал хүндрэлийг үүсгэгчдийг хүндэтгүүштэй багш чинь мөн гэж хичээнгүйлэн нотолсон байдаг. Дайсан гэдэг чинь бидэнд тохиолдлоор л тийнхүү тус болж байгаагаас бус тусалъя гэсэн сэтгэлгүй.Тиймээс дайснаа хүңдэтгэх, ачийг нь санах гэх мэтийн ойлголт зүйд нийцэхгүй шүү дээ гэвэл. Үүний хариуд Шантидэваа залбирдаг хорихуйн үнэн ч ялгаагүй тусалъя гэсэн сэтгэлгүй тул түүнийг ч мөн адил хүндэтгэн, залбирах хэрэггүй болно хэмээн хариулсан гэдэг. Бас түүнд нь-Хорихуйн үнэнд тусалъя гэсэн санаа байхгүй ч хорлох сэтгэл байдаггүй. Харин дайсан бол хорлох сэтгэл өвөрлөж байдаг тул ном нь биет дайсантай адилгүй.

Тэгэхээр дайснаа хүндэтгэх хэрэггүй гэхэд Шантидэваа багтан -Дайсан хорлох санаа өвөрлөж байдгаараа л өөрийн чинь хувьд тиим ер бусын бодгал болж чадаж буй бөгөөдхэрэв хорлох сэтгэлгүй байсан бол чиний хувьд дайсан чинь байх учиргүй гэжээ. Дайсан биш байсан бол түүнд хандах санаа тань өөр байх бөгөөд өөрийгчиньхорлоё гэсэн сэтгэлээрээ л дайсан чинь болж буй юм. Мөн дайсан гэдэг утгаараа хүлцэнгүйг сургадаг өвөрмөц нэгэн тусагдахуун тань болж буй тул дайсан бол хамгийн эрхэм, нандин, ховор сургагч мөнөөсөө мөн. Энэ зэргээр эргэцүүлж, сайтар бодох юм бол нисваанис, ялангуяа уур урингуй сэтгэлийг аажим аажмаар багасгаж чадах нь дамжиггүй. 3арим нэгэн хүн уур нь зориг, хүч чадлыг бадраадаг учир уурлах нь тустай гэж боддог. Бэрхшээл тулгарахад уур хамгаалдаг мэт боловч уураас үүдэлтэй хүч нь боддогогүй хүч. Тиймээс ийм хүч тухайн хүний аз жаргалын эх үүсвэрт хортойгоор нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Үүнээс харвал, уур урингуй хоёрт ашиг бүхий сайн тал нэг ч байхгүй юм. Үүнтэй холбоотой бас нэгэн сэжиглэл байна.

Хэрвээ үргэлж ноомой даруу бангаад байвал хэн нэгэн доромжлон дээрэлхэж мэднэ.Тийм үед хэрхэн хариуг нь өгөх вэ? гэвэл, Энэ бол тун хялбар хэрэг. Уур урин бус билиг оюунаа ашиглан хариуг өгөх нь чухал. Тухайн үеийн байдлаас хамааран заавал xapиу өгөх зайлшгүй хэрэгтэй аваас урнн, уургүйгээр хариуг нь өгөх хэрэгтэй.Ер нь уур тэргүүтний эрхэнд оролгүйгээр билиг оюуны үүднээс ямар ч ажил хийлээ гэсэн андуурч эндүүрэх аюултай. Үймээн, өрсөлдөөн бүхий нийгэмд ихэнх асуудалд хариу өгөх зайлшгүй шаарддага тулгардаг. Түвдийн асуудал дээр ч аваад үзсэн дээр дурдсан мэт бид зуун хувь энх тайвны аргыг хэрэглэж байгаа нь дайсны талаас хэдий зовоовч дан ганц хүлээн хүлцээд сууж бай гэсэн үт огтоос бус.

Уур хилэнгүйгээр ямар ч хариу өгсөн оновчтой хариу болдог тал бий.Хүлцэнгүйд суралцах бас нэг өөр даддага сургууль нь зовлонд хүлээцтэй хандах явдал. Тодруулбал ямар нэгэн үйл хэргийг бүтээх явцад тохиолдож байгаа элдэв олон бэрхшээлийг амссаар атлаа туйлын, гол ашгийг нь харгалзан түр зуурын тэдгээр зовлонг зориуд тэвчин тэсвэрлэх явдал юм.Улам тодруулбал, ашдын ашиг, сайн үр дүнд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл туйлын их байгаагаас үүдэн аар саар зовлон зүдгүүрийг хүлцэн хүлээж авч чаддаг байх нь чухал. Уур урин хоёрын хүчийг сааруулдаг бас нэгэн арга бол тэдгээрийн эсрэг тэсрэг хүчин болох асрал, энэрлийг хүчжүүлэн улам улмаар хөгжүүлэх арга мөн.

Бурханы шатны Гүнчав Жамбаалин төвөөс эрхлэн гаргасан

Асрал энэрлийн хүч чадал номоос авав.

Дугаар 109

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button