Эрт босох нь эрүүл мэндэд муу биш. Тиймээс дэмжиж байна.

Байгалийн. Гэрлийг ашиглаад цахилгаанаа хэмнэх нь яагаад буруу гэж. Ямар ч зарлагагүй шийдэх асуудал. Тэр эрүүл мэндэд муу гэдэг нь юу л бол..? Ядаж л хорт утаанаасаа эрт сална шүү дээ. Хэрэгжүүлэх л асуудал. Бизнесийн асар их арга туршлагатай, хөгжилтэй орнууд хэрэгжүүлж байхад манайд яагаад болохгүй гэж. Эхний үед эрт босох тиймхэн л байх байх. 2 өдөр болоод л хэвэндээ орно. Энэ бол асуудал биш.

*Цагийн зохицуулалтаар шийдвэрлэж болох баймаар санагдана. Чөлөөт цаг гэдэг тань зөвхөн ажлын дараа л байдаг зүйл биш биз дээ. Хүн өөрөө л ашиглаж чадвал чөлөөт цаг хэзээ ч байж болно. Шилжүүлж болох байх өө.

*2008 оны хавар Америк улс эрчим хүчний хямралтай байна гээд хуучин хуваариасаа хоёр долоон хоногийн өмнө цагаа урагшлуулж байсныг санаж байна. Дэлхий дээр 100гаруй улс зуны цагийн хуваарьт шилждэг. Тэдний эрдэмтэд манайхнаас муу болохоороо л цаг тооллоо урагшлуулаад байна уу тээ.

*Нар сарны эрчим хүчийг ашиглахад буруу нь юу байхав. Хамгийн амархан, хамгийн хялбар арга нь ажлын цагийг урагшлуулахад л болмоор санагдах юм. Гэвч ухаант эрдэмтэн мэргэд минь заавал цагийг урагшлуулж, хойшлуулахын учир юу юм болдоо. Миний хэлсэн зүйлийг бодож үзвэл яасан юм бэ? Учрыг тайлбарлахыг хүсэхгүй байна.

Сөрөг сэтгэгдэл

* Хэмнэлээ гээд тэр мөнгө авилгачдын халаасанд орохоос хойш.

* Нэгэнт тогтсон цаг хугацааг нааш цааш нь болгох ямар ч шаардлага байхгүй. Энэ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлээд нотлоод байхад юу мэдэж яриад байгаа юм бэ? Тийм л зайлшгүй шаардлага байгаа юм бол ажил цуглах цагийг л өөрчлөхөд болно шүү дээ. Гэхдээ үүнийг нэг их зөв шийдэл гэж үзэхгүй байна. Хамгийн гол хүний бие организмд сөрөг өөрчлөлт ордог л бол татгалзах ёстой. Бид чинь эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхтэй шүү дээ. Үүнээс өөр хэмнэх зүйл их бий. Эрүүл мэндийг хэмнэж болно гэж үү?

*23 сая кв. Цахилгаан хэмнэлээ гээд ямар л ашиг гарав гэж. Ямар батарейгаар ажилладаг биш. Тэртээ тэргүй шатаадаг нүүрсээ шатааж л байгаа шүү дээ. Харин ачаалал нь өөр болдог биз. Цагийг өөрчилж болохгүй ээ.

*Байгалийн зүй тогтлоороо байгаа цагийг хүчээр өөрчлөх нь утгагүй. Маш дэмий зүйл. Хоцрогдсон коммунизмын арга юмуу даа? Ажлын цагийг 8 цагаас эхлэнэ гэж хуульчлах ч буруу. Зуны урт өдрүүдэд 7-гоос биш бүр 5-6 цагт ажил эхлэж болно шүү дээ. Хэн хэмнэлт гаргах гээд байгаа юм бэ? тэд өөрсдөө цагаа зохицуулаад хэмнэ л дээ. Хэн түүнд чинь саад болоод байгаа юм бэ? Заавал дээрээс цагийг нь өөрчлөх утгагүй зүйл.

Цагийг тохируулгатай олон янзын тоноглол, электрон хэрэгсэл байдаг шүү дээ тэр бүгдийн цагийг нэгэн зэрэг тохируулна, тааруулна гэж байхгүй заавал асуудал үүсдэг. Үүний хохирлыг тооцсон хүн байна уу?

Цаг хугацааг секундээр хэмжиж байхад цагаар /3600 секунд/ өөрчлөнө гэж болохгүй, олон үл ойлголцол гардаг юм. Өөр арга хайдаа!

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button