Төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдэд нөхөн олговор өгч эхэлжээ

байгууллагад нөхөн олговрыг олгох тушаал гарсан байна. Энэ шалтгааны улмаас хохирол амссан нийт 105 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 11 хүнд нөхөн олговрыг бэлнээр олголоо. Дээр дурьдсан иргэд нь 1996-2008 оны хооронд шүүхийн шийдвэрээр гэрэл цахилгаан , байр, цахилгаан дулааны төлбөр, үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гээд төрөл бүрийн шалтгааны улмаас их бага хэмжээний хохирол амсаж дийлэнх нь энэ асуудлаар 3-аас доошгүй жил хууль хяналтын байгууллагаар явсан байна.

Эдгээр иргэдийн 83 нь нийслэлд байгаа бол 22 нь хөдөө орон нутагт байгаа юм байна. Өчигдрийн байдлаар нийслэлд байгаа иргэдээс 20-ийг дуудсан боловч 11 нь ирж нөхөн олговроо авчээ. Зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа гэнэ. Хууль зүйн сайдын тушаалаар олгож байгаа энэ нөхөн олговрыг 3.4 тэрбумаар тогтоож улсын төсөвт суулган олгож эхэлж байгаа нь энэ юм байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button