Хаалганы цаана

ногоон хүрмээр гоёж түшээдийн дотроос хурц өнгийг зоригтой сонгосон тэрбээр хаврын чуулганаар ч ангийнхаа эрчүүдээс содон нь байж чадлаа. Энэ нь парламентын гишүүдээс ганцаараа цайвар саарал өнгийн хослол өмссөн явдал. Түүнийг харсан хэвлэлийнхэн Эрхэм гишүүн л зундаа орчихож гэцгээж байлаа. Вүгдээрээ шахам хар, хөх гээд бараан өнгийн костьюмаар ижилссэн мэт байдаг түшээдийн хувьд тэрбээр л содон хувцасладаг нь учиртай. Юутай ч эрхэм гишүүн нэгэнтээ Миний дээлийн загварыг Т.Баясгалан маань гаргаж өгсөн хэмээн ярьсан удаатай. Тиймээс түүнийг юу өмсөхийг дуучин эхнэр нь зөвлөдөг нь гарцаагүй боллоо.

Д.Арвин хамгийн дэгжин нь

Хаврын чуулганы нээлтэд Д.Арвин шиг дэгжин хувцасласан нь үгүй байлаа. Эмэгтэй гишүүдийн хувьд төрийн хүндэтгэл, ёслолын чухал арга хэмжээнд ихэнхдээ л дээл юм уу хослол өмсч ирдэг. Харин энэ уламжлалыг тэрбээр халж орхив. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн усан цэнхэр өнгийн ноолууран даашинзаар гоёсон байв. Гэхдээ загвар нь тун өвөрмөц. Яг л их сургуулийн хүндэт докторуудын өмсдөг шар эмжээртэй, хөх нөмрөгийг санагдуулам загвартай байлаа. Юутай ч өмнөх парламентад В.Мөнхтуяа гишүүн хурц тод өнгийг сонгож, улстөрч бүсгүйчүүдийн хувцаслалтад шинэ уур амьсгалыг авчирч байсан. Тэгвэл Д.Арвин гишүүний хувьд өвөрмөц загварын даашинзыг түшээ бүсгүйчүүдийн хувцасны цуглуулгад оруулж ирлээ.

Нууц нь задрав

Эрхэм гишүүн Д.Оюунхорол тун нутгархаг нэгэн. Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэхдээ завханчуудын тухай үг дуугаралгүй өнгөрнө гэж үгүй. Тиймээс боломж гарвал тойргийн сонгогчдынхоо эрх ашгийн төлөө гүйчихнэ. Уг нь Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хамгийн их ачаалалтай байдаг гэх. Гэтэл тэр их ажлын хажуугаар эрхэм гишүүн тойргийн сонгогчдынхоо төлөө зав гаргаад байдгийн нууц нь тун энгийн аж. Тухайлбал, хаврын чуулганы нээлт өндөрлөхөд тэрбээр чуулганы танхимаас гарах зуураа Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайг тас сугадан Манай Завханд тракторын асуудлыг нь шийдмээр байх юм гэх яриа хөрвүүлчихсэн алхаж байх. Эрхэм гишүүн энэ мэтээр завсарлагааны цагийг ч алдалгүй өнгөрөөдөг боллоо.

Дугаар 050 /975/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button