Зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав.

ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар энэ сарын 04 дүгээр сарын 01-нд уулзалт зөвлөлгөөн зохион байгууллаа. Аймгийн хүүхдийн төлөө хэлтсээс санаачлан зохион байгуулсан уг уулзалтын зорилго нь хамтын ажиллагаатай байгууллагуудынхаа уялдаа холбоог одоо байгаа төвшингөөс нэмэгдүүлэх, харилцан үнэн зөв мэдээлэл солилцож цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг хэлцэхэд оршиж байсан.

Уулзалт зөвлөлгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож хүүхэд хамгааллын өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.

Хүүхэд 2010 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын ажлыг илүү үр дүнд хүргэхэд зөвлөлгөөнд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас чухал болохыг Хүүхдийн төлөө хэлтсийн дарга А.Нансалмаа тэмдэглэн хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button