Төсвийн орлогын төлөвлөгөөг 112.9 хувиар биелүүллэв.

төвлөрүүлэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 100.6 хувиар, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 112.9 хувиар биелүүллээ.

24 аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэн авч гэрчилгээ олгон хуулийн сургалт зохион байгуулав. Тайлангийн 454.3 сая төгрөгийн татварын өрийн 52.0 хувь буюу 236.0 сая төгрөгийг хураан барагдууллаа.

3-р сарын 25-наас автотээврийн үзлэг тооллогод байцаагчдыг ээлжлэн ажиллуулж энэ долоо хоногт 6.5 сая төгрөгийн татварыг төсөвт орууллаа. Дорнод сонинд Цахим татварын тайланг хэрхэн илгээх талаар нийтлэл гаргав.

1-р улирилд 66 аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж 199206.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 28119.6 мянган төгрөгийн торгууль, нөхөн татвар ногдууллаа. Улсын бүртгэлд 10 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж 4 аж ахуйн нэгж шилжин ирж 5 аж ахуйн нэгжийг татан буулгаж ажиллалаа

Дорнод аймгийн Татварын хэлтэс

6.7 сая төгрөгний тэтгэмжийг хугацаанд нь олгоод байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар шинээр өндөр насны тэтгэвэр 49, тахир дутуугийн тэтгэвэр 18, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 15, хөгжлийн бэрхшээлтэй 3 тус тус тогтоогоод байна.

Аймгийн хэмжээнд 9421 тэтгэвэр авагчдын 03 дугаар сарын тэтгэврийн файлыг бэлтгэн тэтгэврийг хугацаанд нь олгож банкуудад хүргүүлээд байна.

Тэтгэмжийн даатгалын сангаас 310 хүнд 14.6 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж оршуулгын тэтгэмжид 60 хүнд 14.3 сая төгрөгийг олгоод байна. Даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсан 61, даатгуулагчдад 3.6 сая төгрөг, жирэмсэн амаржсан 24 эхэд 6.7 сая төгрөгний тэтгэмжийг хугацаанд нь олгоод байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардалд зориулж БОЭТөв ба УАУЭмнэлэгт-305400,0 мянган төгрөг Нью-Эндрофин хувийн хэвшлийн эмнэлэгт- 2870,9 мянган төгрөг, өрхийн ба сумын их эмчийн жороор олгодог хөнгөлөлттэй эмийн нөхөн төлбөрт 20765,0 мянган төгрөг, сум дундын эмнэлгийн мэс заслын, гэмтэл согог, эмэгтэйчүүдийн мэс заслын /жирэмслэлттэй холбогдолтой мэс заслын тусламж орохгүй/ тусламж үйлчилгээнд 1100,0 мянган төгрөг нийт 330135,9 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав.

АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button