14 настай хүү амиа хоролжээ

Хэдхэн хоногийн өмнө л байшингийн тагтан дээрээс үсэрч амиа хорлох гэж оролдсоныг Аврах албаны залуус өөрөө доор нь орж амийг аварсан. Гэтэл өчигдөр СХД-т 14 настай 9-р ангийн хүүхэд бетонон хашааны гогцоо төмрөөс хүзүүний ороолтоор өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Цагдаагийнхны үзэж байгаагаар амьдралын тогтворгүй байдал, дарамт шахалтаас үүсэн амьдрах сонирхолгүй болсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Ер нь сүүлийн үед гарах гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж тэр дундаа ахуйн хүрээнд нэгийгээ хорлож амь насыг нь хохироох эсвэл өөрийгөө боомилж хорвоог орхих тохиолдолд ихэссэн тухай хуулийн байгууллага хэлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л СХД-т 29 хэрэг бүртгэгдэж, эзэнгүй айлын хулгай, дээрэм, булаалт, танхайрах үйлдлүүд зонхилжээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button