Хөдөлмөрчдийн эсрэг хууль баталсныг эсэргүүцэв

бууруулахгүй байхаар тохиролцоонд хүрсэн. Гэвч УИХ Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг буюу Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэснийг өөрчилсөн. Төрийн албаны гэдгийн өмнө Улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд гэсэн өөрчлөлт оруулах хуулийг батлан гаргаж төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн явдлыг МҮЭ-ийн холбоо эрс эсэргүүцэж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. Цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хороо байсаар байхад тус хороонд мэдэгдэхгүй шийдвэр гаргасан явдал нь нийгмийн зөвшилцөл, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийг Засгийн газар үл хүндэтгэсэн явдал боллоо гэж МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганаа хэллээ.

Өнгөрөгч сарын 12-ны өдөр УИХ-ын бата лсан энэхүү хуулинд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МҮЭ-ийн холбоо дэмжиж байгаагийн зэрэгцээ олон мянган иргэний эрх ашгийг хохироосон шийдвэрээ эргэн харж ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг УИХ-ын эрхэм гишүүдээс шаардлаа.

УИХ хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдийн эрх ашгийн эсрэг гаргасан шийдвэрээ цуцлахгүй бол МҮЭ-үүд улс орон даяар шат дараалсан хамтын тэмцэл хийхээ мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button