Урамшлын мөнгийг ирэх долоо хоногоос өгөх боломжтой

ороогүй юу, Төрийн сан дээр саатав уу гэх зэрэг олон асуултад хариу хүлээсэн багш олон байна. Ажлын үр дүнг нь сар бүр тооцож, улирал тутам олгох ёстой дээрх мөнгө хэзээ багш нарын гар дээр очих боломжтойг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.

БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн М.Энхээ

-Багш нарын улирлын ажлын үр дүнгийн урамшууллын мөнгө хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Урамшуулалд шаардагдах 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор УИХ баталчихсан. Сангийн яам одоо санхүүжилтээ хийх ёстой. Дараа нь бид хуваарилалтаа хийнэ.

-Энэ мөнгө яг хаанаас гарч байгаа вэ?

-Монгол улсыг хөгжүүлэх сангаас гарч байгаа. Үндсэн цалин биш, урамшууллын гэсэн тодотголтой мөнгө учраас Цалингийн хэмнэлтийн сангаас гаргах нь буруу.

-Яг хэзээ олгох вэ?

-Өнөө маргаашгүй Сангийн яам санхүүжилт хийчих байх. Бид төрийн сангууд руу хуваарилаад явуулна. Ирэх долоо хоногоос урамшууллын мөнгө олгогдоод эхлэх боломжтой.

Нийслэлийн төрийн сангийн төсвийн мэргэжилтэн Ц.Долоонжин

-Багш, ажилчдын цалин, урамшууллын мөнгө төрийн сан дээр саатах шалтгаан бий юу?

– Яамнаас батлаад өгчих юм бол олгоход асуудал байхгүй.

Улсын төсвийн байгууллагуудын ямар төрлийн зардал нэмэгдэв хасагдав, ямар өөрчлөлт гарав гэдгийг бид мэдэхгүй.

Бид яамнаас баталж өгсөн мөнгийг олгох үүрэгтэй. Манай байгууллага дээр мөнгө саатна гэсэн ойлголт байхгүй.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь салбарын сайд байдаг. Тэгэхээр бидэнд хэн нэгний цалин мөнгө, урамшууллыг саатуулах эрх байхгүй. Тэр бүү хэл, дээрээс батлаг-даад ирсэн байгууллагын дотоод зардлыг шилжүүлэх ч эрх байдаггүй.

Тодруулбал, нэг сургуулийн ширээ сандал авахаар тусгагдсан зардлыг бичиг хэргийн зардалд нь шилжүүлж болдоггүй юм.

Ийм учраас боловсролын байгууллагуудад очих ёстой мөнгө байлаа ч бид дураараа урамшлын мөнгө болгож шилжүүлж болохгүй гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button