Эмчийн авьяасыг биширмүү

цэнгүүн зохион байгуулсан юм.

Энэ концерт эрүүл мэндийн 28 байгууллагын 40 гаруй эмч оролцож ая дуу, уран биелгээ, найраг шүлгээрээ сэтгэл сэргээж, урам нэмсэн сайхан тоглолт боллоо.

Эмч нарын мэргэжлийн баярыг ингэж олон нийтийг хамруулан, үр ашигтай, бие биедээ сэтгэлийн урам нэмсэн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх санаачлага гаргаж түүнийг нь дэмжин эмч, ажилтнаа зохион байгуулан оролцуулсан салбарын ҮЭ-ийн хороод, эрүүл мэндийн байгууллагуудын зүтгэлээр энэ арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Концертыг найруулан тавьсан УГЗ Д.Ухнаа гуай уг тоглолтыг гуравхан хоногт бэлдэж тавьсан гэж онцолж байсан.

Богинохон хугацаанд сайхан тоглолт бэлтгэн тавихад эрүүл мэндийнхэнд байдаг нэг сайхан чанар тус болсон байх гэж бодогдсон. Тэр нь зүтгэвэл заавал хийдэг. Сахилгатай, нямбай ханддаг, даалгавар авсан бол ямар нэг бэрхшээл тоочилгүй биелүүлдэг чанар юм.

Энэ тоглолт олон онцлогтой, сонин содон зүйлээр дүүрэн болсон. Уртын дуучдын чансааг шалгадаг Уяхан замбуу тивийн наран уртын дуугаар тоглолт эхэлсэн юм. Энэ дууг Нийгмийн эрүүл мэндйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Оюун-Эрдэнэ сайхан дуулсан.

Эмчийн мэргэжил эзэмшээд 40 гаруй жил болж байгаа, УИХ-д удаа дараа сонгогдож, төрийн сайдын алба хашиж явсан нэгэн эрхэм энэ тоглолтод оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд найраг шүлгээсээ уншиж сонор мялаахын зэрэгцээ хаана ч явж, ямар ч ажил, алба хашиж байсан төгссөн сургууль, багш нарыхаа нэрийг хугалахгүй юмсан гэж бодож явдагаа хэлж байсан нь эмч нарыг бас тийм байгаарай гэсэн захиас байлаа..

Энэ тоглолтод хөдөөнөөс ганцхан хүн ирж оролцсон нь Дорноговь аймгийн Анагаах Ухааны коллежийн нийгмийн эрүүл мэндийн багш Х. Жавхаа байлаа. Тэрээр Ар цармын цэцгүүдийг ёстой л алаглуулан найгуулах шиг болсон. Түүнтэй уулзахад хамт олон маань эмч нарын тоглолтод амжилттай оролцож байгууллагынхаа нэрийг гаргаад ирээрэй гэж илгээсэн. Тэднийхээ захиасыг нижигнэсэн алга ташилтаа р биелүүлсэндээ баяртай байна гэсэн юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ концетод оролцсон байгууллагуудаас хамгийн сайн бэлтгэл, зохион байгуулалттай оролцсон байгууллага нь Энэрэл эмнэлэг юм.

Тэд бүжиг, эмэгтэйчүүдийн найрал дуугаар оролцсон. Үзүүлбэртээ зориуд сэтгэл, цаг, бас ч мөнгө гарган бэлтгэсэн нь тодорхой харагдаж байлаа. Энэрэл-ийн хүүхнүүдийн дуулсан Цагаан өргөө дуу нь шинэ, гоё бас гоцлол дуучин нь хичнээн эвлэгхэн байсан гэж санана. Тэднийг хараад санаа, зорилгоо нэгэтгэж ажиллаж сурсан, амжилтад хүрч чаддаг хамт олон ийм байдаг даа гэж бодогдсон.

Тоглолтын үзэж суухад авъяасаараа хэдийнэ танигдаж, ардын урлаг, ард түмний урлагийн үзлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн эмч нар ямар олон байдаг юм бэ гэж бодогдож байлаа. Түүний зэрэгцээ энэ тоглолтоор тодорч гарч ирж байгаа авьяастнууд олон байсан. Тэдний нэг нь Хилийн заставын хар нүдэн бүсгүй дуугаараа олныг баясгасан Грентлогийн төвийн эмч Т.Бямбажав юм. Түүнийг У ГЗ Д.Ухнаа гуай хэдхэн хоногийн дараа Улаан-Үд хотноо болох гэж байгаа Залуу дуучдын уралдаан-д урьсан юм. Энэ төвөөс олон авъяастан тоглолтод оролцож бас л эвсэг, зохион байгуулалт сайтай хамт олон гэдгээ харуулсан.

Үзүүлбэр бүрийн өмнө тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, магистр, доктор гэсэн урт цол гуншин дуудагдаж тэднийг урлагийн авъяастайгаас гадна эрхэлсэн ажилдаа амжилтын эзэд гэдгийг нотолж байсан юм. Тэдний дунд хоёрхон хоногийн өмнө Гавьяатынхаа цолыг гардаж авсан ТТАХНЭ-ийн мэс заслын зөвлөх эмч К.Анаргулийн тоглолт содон байлаа. Шинэхэн гавьяат үзэгчдийг Хэнтийн өндөр ууланд хийлийн аялгуугаараа аялуулсан юм.

Монгол Улсад 7000 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Энэ тоглолтод тэдгээрийн багаахан хэсэг буюу зөвхөн Улаанбаатарынхан авъяасаа үзүүлсэн. Орвог гашууны овооноос Монгол шарын даваа хүртэл эх орныхоо өргөн уудам нутгаар ажиллаж амьдран суугаа эмч нарыг бүгдийг нь оролцуулан шалгаруулсан бол өчнөөн гайхмаар сайхныг бидэнд үзүүлэх байсан биз. Зөвхөн танхимд тоглолт үзэн суугаа үзэгчдээс авъяасаа үзүүлж уралдах эмч нарыг урихад дуулсан бүсгүйчүүд бүгд мэргэжлийн гэмээр дуулцгаасан нь гайхалтай. Тэднээс эхний гурван байрыг эзэлсэн хүүхдүүд зохион байгуулагч байгууллагын урамшуулал хүртсэн юм.

Эрүүл энхийн бурхадын тоглолт манай албан буссүлд дуулал болсон Миний нутаг дуугаар өндөрлөлөө. Цэргийн госпиталын эмч, клиникийн профессор буурал хурандаа А.Даваасамбуугийн гоцлосон энэ дуугаар Цэцгийн шивнээг тэтгэсэн цэнгэлийн хавар-ын нэгэн гэгээд дурсамж эмч нарын сэтгэлд үлдэв.

Тоглолтын дараа ХӨСҮТ, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ЭМН, Шастины нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг зэрэг байгууллагын ҮЭХ, зарим авьяастан эмч нарыг МҮЭ-ийн Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн соёлын төв ордон шагнаж урамшуулсан юм.

Ж.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button