Будагны үйлдвэрлэл эрхэлвэл ч ашигтай шүү

Тэгвэл манай өмнөд хөршид, давхар орон сууцны айлуудад ийм зовлон гардаггүй. Яагаад гэж үү?

Сууцны барилгуудын шалыг уснаас хамгаалах нэгэн зүйл шингэн материалаар бүрэхэд тэр нь төдөлгүй гялгар уутаар наачихсан мэт болж хатдаг. Шал төдийгүй, хүсвэл ханандаа ямар ч хэмжээгээр хамаагүй өгсүүлэн будаж бас болно. Дэлхийд алдартай, ус үл нэвчээх SBS, PҮC, JS зэрэг материалыг орлож чадах NM хэмээх энэхүү материал нь маш уян хатан чанартай. Тиймээс огт урагдахгүй, хагар тусахгүй. Ямар ч их уснаас сайтар хамгаалах чадвартай. Орон сууцны гал тогоо, ванны өрөөний шал төдийгүй ямар ч байшингийн дээврээс дусаал гоожих, газар доогуурхи байгууламж руу ус нэвчих явдлаас урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэх боломжтой. Ийм материал нь 30 жил ашиглагдах баталгаатай, наалдах чадвар тун сайтай буюу 0.8МРа үзүүлэлттэй. Цемент, шил, шаазан, хуванцар болон төмөрлөг материалд ялгаагүй сайн наалдана. Ам метр талбайд 1.5 кг дээрх шингэн биетийг хэрэглэх ба 2-4 цагийн дотор өнгө нь, 24 цагт бүхэлдээ бүрэн хатдаг. Хэрэглэхэд амархан, ямарваа хортой нөлөө, бохирдолгүй юм байна. Ижил төстэй бусад материал нөхцөл шаарддаг бол энэхүү материалыг 15 хувийн чийгтэйд ч хэрэглэх боломжтой. Яригдаж буй материал гэрэлтэй өнгөтэй /уснаас хамгаалах ийм материалууд хар өнгөтэй байдаг байсан/ болсон.

Уснаас хамгаалах барилгын материалын эл үйлдвэрийг эх орныхоо бизнесменүүдэд санал болгож байна. Дунд зэргийн нэг ийм үйлдвэр жилдээ 500-700 тонн материал үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн байранд 100, агуулахад 150 орчим ам метр талбай шаардагдана. Үйлдвэрээ яг ажиллуулаад эхлэхээр эргэлтийн хөрөнгө 2.500 ам.доллар хэрэгтэй болох юм билээ. Дээрх маягийн нэг үйлдвэрт 8-10 хүн ажиллана. Уснаас хамгаалан наадаг нэг тонн материалын ашиг нь Утатвар төлөөгүй/ 900 орчим ам.доллар байхаар үйлдвэрлэгчид тооцсон байгаа юм.

БУДАГ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Барилгын засал чимэглэлийн хамгийн чухал материал нь будаг юм. Будгийг барилгын гадна болон дотор засал чимэглэлд өргөн хэрэглэдэг бөгөөд түүний нэр төрөл, хэрэглэх хүрээ зах зээлийн өнөөгийн нөхцөлд улам өргөжиж байна. Будгийн найрлага дахь түүхий эдийн шинж чанараас будгийн чанар, өнгөний тогтворжилт шалтгаалах бөгөөд чанарыг эрхэмлэдэг үйлдвэрлэгчдийн будаг найрлагандаа 8-16 төрлийн түүхий эдээс бүрддэг байна. Барилгад хэрэглэдэг будгууд нь өөрийн гэсэн шинж чанарыг агуулсан тодорхой нэр томъёотой байдаг. Иймд будгийг хэрэглэхийн өмнө түүний зориулалт, найрлагыг мэдсэнээр түүний

найрлагыг бүрдүүлэгч үндсэн хэсгүүд нь бүрхүүл үүсгэгчийн шинж чанарт хэрхэн нөлөөлөхийг мэдэх нь чухал байдаг.

Лакбудгийн материалууд нь хэд хэдэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийг үндсэн

4 бүлэгт хуваадаг.

1. Бүрхүүл үүсгэгч

2. Пигмент буюу будагч бодис

3. Дүүргэгч

4. Уугагч болон нэмэлтүүд

Бүрхүүл үүсгэгчийн шинж чанар Бүрхүүл үүсгэгч нь бүх компанентуудыг хооронд

нь холбох, тэдгээрийг гадаргуутай наалдуулах үүрэг гүйцэтгэдэг. Будгийн үндсэн

шинж чанар, түүний тогтвортой байдал, наалдац зэрэг нь хамгийн түрүүнд бүрхүүл

үүсгэгчээс хамаарна. Холбогчийн төрөлд масло, олиф, эмульс болон латексууд

орох бөгөөд эдгээр нь будгийн хатах хугацаа, наалдац, тогтворжилт, өнгөний

гялалзалт зэрэгт нөлөөлдөг. Холбогчийн химийн шинж чанараас хамааран

будгийг тосон, алкидный, эпоксидный, латексын(акрилийн, винилийн) гэж

ангилдаг.

Уусгаж байгаа бодисыг уусгагч ба шингэрүүлэгч гэж ангилж үзэж болно.

– Уусгагч нь холбогчийг уусган, будгийн өтгөрөлтийг багасгахаас гадна

урсалтыг сайжруулдаг.

– Шингэрүүлэгч нь зөвхөн будгийн өтгөрөлтийг багасгадаг.

Будаг үйлдвэрлэгч нь уг будагт ямар уусгагч тохирохыг техникийн үзүүлэлтэндээ

заавал тусгасан байна.

Лак будгийн материалуудыг холбогчийн төрлөөр нь ангилахаас гадна түүнд

хэрэглэсэн уусгагчийн төрлөөр нь мөн ангилдаг. Энэ шинж чанараар нь 2 ангид

хуваадаг.

1. Усан -дисперсийн

2. Органик уусгагчтай

Будгийн найрлагад ордог зарим нэгэн уусгагчийн химийн шинж чанар, хүний биед

нөлөөлөх нөлөөлөлийн талаар

АКРОЛЕЙН

Код (CAS) 107-02-8

Томъёо C3H4O

Нэршил –acrolein

– акролейн (пропенал, акрилальдегид)

– акролейн

Физик шинж

-өнгөгүй, хурц үнэртэй, шингэн

-Хайлах хэм 0С 86.95

-Буцлах хэм0С 52.5

-Асах хэм 0С 234

– Эгшин зуур асах хэм 0С -18

– Тэсрэх хязгаар % 3-31

– Нягт г/см3

-Молекул масс 56.07

-Уур нь агаараас хүнд

Бусад шинж

-Онцгой шатамхай

– Оч дөлнөөс хялбархан асна.

– Нулимас асгаруулах үйлчилгээтэй

– Уур нь агаартай нэгдэхэд үүссэн хорт хий нь хол зайнд тархаж болзошгүй

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсгэнэ.

Хэрэглээ

Хуванцар, будаг, цавуу, лак, олиф гаргаж авах үндсэн түүхий эд болгон хэрэглэнэ.

Хор, аюулын ангилал

Хортой,Онцгой шатамхай бодисын ангилалд багтана.

Концентраци

-ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.2 мг/м3

-Үнэрлэх эрхтэнд мэдрэгдэх хэмжээ 0.07 мг/м3

– Агаар мандалд байх дээд хэмжээ 0.4 мг/м3

– Үхэлд хүргэх тун LD50 10.0 гр

-цожроож улайх, загатнах, харшил үүсэх

– цочроох, хорсох, аргах, нулимас гоожих

– ус буюу борын хүчлээр сайн урсгаж угааж тосон түрхлэг хэрэглэх

– 0.5%-ийн борын хүчлээр угаасны дараа цэвэр усаар шүршиж зайлах

-нүдний эм хэрэглэх

АНИЛИН

Код (CAS) 62-53-3

Томъёо C6H7N

Нэршил –anilin

– анилин (аминобензол, фениламин)

– анилин

Физик шинж

– Өвөрмөц үнэртэй, өнгөгүйбуюу шар өнгөтэй,хялбар хайлдаг шингэн

-Хайлах хэм 0С -5.89

-Буцлах хэм0С 184.4

-Асах хэм 0С 79

-Молекул масс 93.14

-Уснаас хүнд, усанд муу уусана.

-Органик уусгагчид сайн уусана.

-Уур нь агаараас хүнд

-Дэгдэмхий

Бусад шинж

-Шатамхай

– Ил дөлнөөс хялбархан асна.

– Халах ба шатахдаа хорт хий (азотын исэл) үүснэ.

– Уур нь нам дор газар хуралдана.

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсэх ба сав халснаас дэлбэрч болзошгүй

Хэрэглээ

Хуванцар, будгийн үйдвэрүүдэд өргөн хэрэглэнэ.

Хор, аюулын ангилал

Хортой бодисын ангилалд багтана.

Концентраци

-Ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.1 мг/м3

– Унд ахуйн усанд зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.1мг/м3

– Хордлого өгөх хамгийн бага тун 0.37 мг/м3

-Толгой өвдөх, эргэх, амьсгал давчдаж зүрхээр хатгах, цээжээр өвдөх,дотор муухайрч бөөлжис хүрэх

-таталт өгөх, мэдрэл сааталд орох, шээс цустай гарах, ухаан балартах.

-цожроож улайх,загатнах, харшил үүсэх

– цочроох, хорсох, аргах, нулимас гоожих

-цэвэр агаарт гаргах

-1.5-2 литр идэвхжүүлсэн

нүүрстэй бүлээн ус уулгах

-тос, сүү уулгаж болохгүй

-эмнэлгийн яарлттай

тусламж үзүүлэх

-бөөлжүүлэх арга хэмжээ авах

-зохиомол амьсгаа хийж, карбогенээр амьсгалуулах

-судсанд 0.85%-ийн хлорт натрийн уусмалаар тарих

– эхлээд 1%-ийн цууны хүчлээр дараа нь савантай усаар угааж тосон түрхлэг хийнэ.

– их хэмжээний усаар угааж эмнэлгийн тусламж яаралттай үзүүлэх

АЦЕТОН

Код (CAS) 67-64-1

Томъёо C3H6О

Нэршил –acetone

– ацетон (диметил кетон, 2-пропан)

– ацетон

Физик шинж

– Өвөрмөц үнэртэй, өнгөгүй шингэн

-Хайлах хэм 0С -95.35

-Буцлах хэм0С 56.24

– Эгшин зуур асах хэм 0С 18

-Өөрөө асах хэм 0С 538

-Тэсрэх хязгаар% 2.6-12.8

– Нягт г/см3 0.792

-Молекул масс 58.08

– Ус, органик уусгагчид сайн уусана.

-Уур нь агаараас хүнд

-Дэгдэмхий

Бусад шинж

-Шатамхай

– Ил дөлнөөс хялбархан асна.

– Уур нь агаартай нэгдэж тэсрэх аюултай хоьц үүсгэнэ.

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсэх ба сав халснаас дэлбэрч болзошгүй

– Уур нь нам дор газар хуралдана

Хэрэглээ

Уусгагч болгон хэрэглэнэ.

Хор, аюулын ангилал

Онцгой шатамхай бодисын ангилалд багтана.

Концентраци

-Ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 200 мг/м3

Гал гарах

Галын эх үүсвэр гаргахгүй байх

Ус, химийн хөөс хэрэглэнэ.

Тэсэрч дэлбэрэх

Халах, тэсрэх хольц үүсэхээс сэргийлэх

-Толгой өвдөх, эргэх, бие сулрах, мансуурах, хоолой хатах, дотор муухайрч бөөлжис хүрэх

-суулга, гэдэс, толгой хүчтэй өвдөх.

-хуурайшил, харшил үүсэх

– хорсох, нулимас гоожих

-цэвэр агаарт гаргах

-их хэмжээний ус, 2%-ийн содын уусмал, өтгөн цай, кофе уулгах

– их хэмжээний усаар угаах,

– ус ба содын уусмалаар угаах

БЕНЗОЛ

Код (CAS) 71-43-2

Томъёо C6H6

Нэршил –benzеne

– бензол (бензин, фен)

– бензол

Физик шинж

– Өвөрмөц үнэртэй, өнгөгүй шингэн

-Хайлах хэм 0С 5.5

-Буцлах хэм0С 80.1

– Асах хэм 0С -12

– Нягт г/см3 0.8601

-Молекул масс 78.12

– Усанд муу, органик уусгагчид сайн уусана.

-Уур нь агаараас хүнд

-Дэгдэмхий

Бусад шинж

-Шатамхай

– Ил дөлнөөс хялбархан асна.

– Уур нь агаартай нэгдэж тэсрэх аюултай хольц үүсгэнэ.

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсэх ба сав халснаас дэлбэрч болзошгүй

– Уур нь нам дор газар хуралдана

– Усан санг бохирдуулна.

Хэрэглээ

Лак будгийн, хуванцарын үйлдвэрт хэрэглэнэ.

Хор, аюулын ангилал

Онцгой шатамхай ба хортой бодисын ангилалд багтана.

Концентраци

-Ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 5 мг/м3

– Үнэрлэх эрхтэнд мэдрэгдэх хэмжээ 5 мг/м3

– Хүн ам оршин суудаг газрын агаарт (хоногийн дундаж) зөвшөөрөгдөх хэмжээ 0.8 мг/м

-Толгой эргэх, гуйвах, нойх хүрэх, хий юм үзэгдэх, булчин чичрэх,салганах,хүүхэн хараа өргөсч

хөдөлгөөнгүй болох, гэдэс дүүрэх аюулхай дээр өвдөх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрэх ба хорт

хавдраар өвдөх магадлал

-цэвэр агаарт гаргаж, зохиомол амьсгаа хийх

– хүчилтөрөгч ба карбогенээр амьсгалуулах

– үе мөчин дээр гич, гэдсэн дээр бүлээн жин тавих

– зүрхний болон тайвшруулах эм өгөх

-Залгих

-арьс болон дотор эрхтнүүдэд цус харвалт үүсэх

– цус хэт багадаж тамирдаж нойх их хүрэх

– эмэгтэйчүүд хордвол цус их алдах

– судасны дотоод хананд хүчтэй өөрчлөлт гарах.

-хуурайшил, харшил үүсэх

– хорсох, нулимс гоожих, үрэвсэл үүсгэх

-ходоод гэдэсийг идэвхжүүлсэн нүүрстэй усаар угаах

– савантай усаар угааж, тосон түрхлэх түрхэх

– усаар сайн угаасны дараа 2-3 дусал, 30%-ийн альбуцидын уусмал, тосон түрхлэг хэрэглэх

ТОЛУОЛ

Код (CAS) 108-88-3

Томъёо C6H5СН3

Нэршил –toluene(methylbenzene, toluol )

– толуол (метил бензол)

– толуол

Физик шинж

– Өвөрмөц үнэртэй, өнгөгүй шингэн

-Хайлах хэм 0С -95

-Буцлах хэм0С 110.6

– Эгшин зуур асах хэм 0С 4.0

– Өөрөө асах хэм 0С 510

– Тэсрах хязгаар% 1.2-7

– Нягт г/см3 0.9

-Молекул масс 92.14

– Усанд муу, органик уусгагчид сайн уусана.

-Уур нь агаараас хүнд

-Дэгдэмхий

Бусад шинж

-Шатамхай

– Ил дөлнөөс хялбархан асна.

– Мансуурулах үйлчилгээтэй

– Уур нь агаартай нэгдэж тэсрэх аюултай хольц үүсгэнэ.

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсэх ба сав халснаас дэлбэрч болзошгүй

– Уур нь нам дор газар хуралдана

– Усан санг бохирдуулна.

Хэрэглээ

Аналины будгийн үйлдвэрт хэрэглэнэ.

Хор, аюулын ангилал

Онцгой шатамхай ба цочроомтгой бодисын ангилалд багтана.

Концентраци

-Ажлын байрны агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ 50 мг/м3

-Ханиах, нус гоожих, оолой хатах, толгой өвдөх, аманд муухай амт амтагдах, тамирдах, хоолонд дургүй болох, мансуурах, дотор муухайрах, бөөлжих, зүрхээр хатгах.

-хамраас цус гарах, толгой хүчтэй өвдөх, эргэх, бие эрс суларах, зүрхээр хүчтэй өвдөх, ухаан алдах.

– улайж, харшил үүсэх

– хорсох, нулимас гоожих, үрэвсэл үүсгэх

-цэвэр агаарт гаргаж, зохиомол амьсгаа хийх

-эмнэлгийн тусламж яаралттай үзүүлэх

-зохиомол амьсгаа хийх, хүчилтөрөгч болон карбогенээр амьсгалуулах, 1-2 л ус уулгаж бөөлжүүлэх, ходоодон дээр бүлээн жин тавих, ходоод гэдэсийг идэвхжүүлсэн нүүрстэй

усаар угаах

– их хэмжээний усаар угаах

– усаар сайн урсгаж угаана

ФОРМАЛЬДЕГИД

Код (CAS) 50-00-0

Томъёо CH2О

Нэршил –formaldehyde

– формальдегид (муравьеный альдегид, метанол, оксометан)

– формальдегид

Физик шинж

– Өвөрмөц үнэртэй, өнгөгүй шингэн

-Хайлах хэм 0С -118

-Буцлах хэм0С -19

– Эгшин зуур асах хэм 0С 50

-Молекул масс 30.03

– Усанд сайн уусана.

-Уур нь агаараас хүнд

-Дэгдэмхий

Бусад шинж

-Шатамхай

– Ил дөлнөөс хялбархан асна.

– Мансуурулах үйлчилгээтэй

– Уур нь агаартай нэгдэж тэсрэх аюултай хольц үүсгэнэ.

– Халсны улмаас дэлбэрч болно.

-Хоосон саванд тэсрэх аюултай хольц үүсэх ба сав халснаас дэлбэрч болзошгүй

– Уур нь нам дор газар хуралдана

– Усан санг бохирдуулна.

Хэрэглээ

Будаг, ус нэвтрэхгүй чанарыг дээшлүүлэх, хуванцарын үйлдвэрт хэрэглэнэ.

Сөрөг нөлөө

-Хоолой хатах, амьсгал давчдах, найтаах, ханиах, толгой эргэх, өвдөх, бие сулрах шинж илэрнэ.

-улаан хоолой ходоод хорсож, цусаар бөөлжих, бөөр үрэвсэх, цус харвах, шээс хаагдах шинж тэмдэг илэрнэ.

– улайж, хуурайшиж загатнах, харшил үүсэх

-цочроох, нулимас гоожих, химийн түлэгдэлт болох

-цэвэр агаарт гаргаж,нашатырын спиртийн хольцтой усны уураар утах

– сүү, түүхий өндөг, ургамлын тос уулгах

-эмнэлгийн яаралттай тусламж үзүүлэх

– ходоодыг нүүрсхүчлийн эсвэл цуухүчлийн натрийн 3%-ийн уусмалаар угаах

– нашатырын спирт, нашатырт-гоньдын дусал, түүхий өндөг, зутанлаг зүйл уулгах

-халуун ус ба содын уусмалаар угааж, тосон түрхлэг түрхэх

– 5%-ийн нашатырын спиртийн уусмал хэрэглэх усаар угаах

-халуун ус ба содтой уусмалаар сайн урсгаж угаана, тосон түрхлэг хэрэглэнэ.

Барилгад хэрэглэдэг будаг нь хүний өдөр тутамын ажиллаж амьдрах орчинд хэрэглэгддэг учраас иргэд ямар будгийг сонгон орчноо засаж тохижуулахдаа сайтар судалж сонгох нь зүйтэй. Дотор засалд органик уусгагчтай будагийг хэрэглэхийг хориглох нь зүйтэй. Орчин үеийн будгийн үйлдвэрлэлд уайт-спирит

зэрэг хордлогын зэрэг багатай уусгагчийг хэрэглэж байгаа ч энэ нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөлөөрөө усан дисперсэн будагнаас илүү байдаг байна. Органик уусгагчтай будагийн хэрэглээ өндөр байдаг нь үнэ хямдтай холбоотойгоос гадна алкидын төрлийн будагийг засал чимэглэлд хурц тод өнгө гаргахад өргөн хэрэглэж байна. Оросын холбооны улс болон Европын хамтын нөхөрлөлийн орнуудад будгийн нэр төрөл хэрэглэх хүрээ зэрэг нь стандартчлагдсан байдаг. Жишээ нь Эмали нь ГОСТ-оор хатуу чанд ангилагддаг. Эмаль ПФ-120 белая матовая гэсэн хаягтай будгийн эхний үг нь материалын төрлийг заадаг бөгөөд энд ямар нэгэн тайлбар шаардахгүй (лак, эмаль, дэвсгэр будаг (грунтовка) гэх мэт ) . Дараагийн хоёр том үсгийн тэмдэглэгээ нь (заримдаа гурав байж болно) бүрхүүл үүсгэгч бодисын нэрийг заадаг. Манай жишээнд ПФ гэсэн тэмдэглэгээ нь пентафталевийн холбогчтой болохыг заасан байна. Перхлорвинил, полихлорвинилийн эмален будгууд нь хлорбензол агуулсан учир эвгүй үнэртэй байдаг тул мөн гадна талын засал чимэглэлд хэрэглэдэг болохыг анхаарна уу.

Манай улсын зах зээлд ОХУ, БНХАУ, БНСУ болон Европын хамтын нөхөрлөлийн орнуудын төрөл бүрийн зориулалттай лак будаг ихээр зарагдаж байна. Иймд засал чимэглэлд зориулан будаг сонгохдоо ямар зориулалтаар хэрэглэхээс хамааран маш анхааралтай хандах хэрэгтэй. ОХУ, Европын хамтын нөхөрлөлийн орнуудын будгуудын сав баглаа боодлын гадна талд юунд зориулсан будаг болохыг заасан байдаг. Дотоод заслын будгийг дэгдэмхий бодисын хэмжээгээр нь 3 ангилалд хуваадаг бөгөөд М1 ангилалд дэгдэмхий бодисын хэмжээ маш бага болон огт байдаггүй будгууд багтдаг. Захиалагч, угсралт, заслын ажил гүйцэтгэгч нар сургууль цэцэрлэг болон хүн олноор цугладаг газрын заслын ажлыг гүйцэтгэхдээ амьсгалын замын эрхтэнд нөлөөлдөг органик уусгагчтай будаг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

БЧАБГазрын мэргэжилтэн Г.Алтантуул

Дугаар 013/311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button