Ж.Жаргалзаяа Миний охинд үнсэх ч газар олдоогүй

гэвэл ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох тангарагтай эмч нар авлига гээчид бүхнээс илүү автсан болохоор л тэр юм. Манай энэ удаагийн Надад гомдол байна буланд маань Ж.Жаргалзаяа хэмээх өдгөө дөнгөж 25 настай залуухан бүсгүй хандлаа. Түүний анхны охин эмч нарын буруугаас болж өнөөдөр инээж, баярлах гомдохыг мэдэхгүй яваад харамсаж буй жирийн нэгэн эмэгтэй. Ингээд Ж.Жаргалзаяа бүсгүйн яриаг ямар ч нэмэр хачиргүйгээр хүргэе.

-Манай сонинд хандах болсон учраа тайлбарлахгүй юу?

-2005 оны арваннэгдүгээр сарын 5-7-ны өдрүүд эмч нарын тооцоолсон хооронд миний төрөх сүүлийн хугацаа байв. Ингээд арваннэгдүгээр сарын 5-нд I төрөхөд хэвтсэн. Намайг Долгоржав эмч хариуцаж байсан. Эхо-д үзүүлэхэд ураг том байна гэлээ. Тус эмнэлгийнхэн хагас бүтэн сайнд төрөх магадлалтай эхчүүдэд бүгдэд нь өвдөлтийг түргэсгэдэг эм өгч баасан гарагт амаржуулдаг юм билээ. Баасан гарагт ээлж солигдоход Болд эмч хулээн авч үзээд Долгоржав эмчийн заавраар өдрийн 13 цагт клизм тавьж 15 цагт усыг хагалсан. Болд эмч миний усыг шилэнд тосч авахад нь би гайхаад үүгээр яадаг юм бэ гэж асуухад бизнес хийж болно гэж хэлсэн. Миний өмнө 20 гаруй эх төрсөн. Би хамгийн сүүлд үлдсэн. Надад гурван удаа түргэсгэдэг эм өгч төрөхгүй болохоор хоёр удаа тариа хийхэд реакци өгсөн. Тэгээд 12-ны шөнө төрсөн. Би 10 цаг хуурай өвдсөн.

-Яагаад ийм удаан өвдөж байгаа юм бэ, Эмч нар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж үү?

-Тийм ээ. Би олон цагаар өвдөөд төрхгүй болохоор нь Долгоржав эмчтэй нэг ээлжид гардаг сувилагчид хийсвэр хийлгэе, би төрж чадахгүй нээ гэхэд Сайн яривал болно гэж хэлээд гараад явчихсан. Тэр үед юу ч ойлгоогүй. Хожим бодоод байх нээ гар хараад байж. 10 цаг тасралтгүй өвдсөн болохоор их тамирдсан. Эх барьж авсан эмчийг ширээн дээр байсан цэвэр ус аваад өгөөч гэж гуйхад үүнийгээ ав гээд савтай ус над руу шидчихсэн. Би уйлаад ямар ч тэнхэлгүй, охин маань хүйгээ гурав ороосон болохоор босч чадахгүй, хажуу тийш харж ч болохгүй үнэхээр хэцүү байсан. Одоо жаахан л тэсвэл өөрийн мах, цусны тасархай үрээ харна гэж шүд зууж байлаа. Хүүхдийг маань амьдрах боломжгүй гээд сэхээн амьдруулахад оруулсан. Охиноо харахад өр эмтэрмээр. Миний охинд үнсэх газар ч олдоогүй. Хоолой нь зангирч нулимс унагав/.

Хамарт нь аппараттай. Амнаас нь хөөс нь сахраад бөглөрчих гээд үнэхээр хэцүү харагдаж байсан. Дөрвөн мөчинд нь уян зүүгээд биед нь байнга зүү хатгаастай. Түүгээр нь автоматаар дусал хийгддэг. Гомок гэдэг тариа хэрэгтэй, тэр тариа нь Монголд байдаггүй гэнэ. Энэ тариаг хайгаад манай нөхөр Улаанбаатар хотын бүх эмийн сангаар яваад хугацаа нь жилийн өмнө дууссан тариа олсон. Эмч нар тунадас үүсээгүй бол болно гээд тариаг хэрэглэсэн. Төрж буй эхчүүд эмч нарт дор хаяж нэг хүнд 10000 төгрөг өгөх юм бол ямар ч хүндрэлгүй, урагдалгүй төрүүлдэг юм билээ. Ер нь хүний амь хэдхэн төгрөг дээр л тогтож байна. Тэр үед бид оюутан байсан болохоор юугаа өгдөг юм гэж бодсон байх. Надтай хамт хэвтэж байсан нэг хүүхний ар гэрийнхэн нь хүүхэд удаан хугацаагаар өвдөөд байна та нар хурдан арга хэмжээ ав гэсэн. Гэтэл дараа нь Ичинхорлоо гэдэг шиг санагдаж байна нэг эмч Нөгөө дүүхэлзээд байсан хар авгайнхаас юу ч алга уу гэсэн. Охиноо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байхад нь өдөр бүр орж харна.

-Мэдээж тэр үед танд хэцүү л байсан байх?

-10 cap хэвлийдээ тээсэн үрээ харах болгонд зүрх шимширдэг байсан. Сэхээн амьдруулах нярайн тасгийн их эмч Оюунцэцэг намайг ороход Чи яахаараа нэгэнт хүн болохгүй хүнийг байн байн хараад байдаг юи гэж загнасан. Тэгэхээр нь уйлаад нөхөртөө хэлээд хэцүү байнаа нэгэнт хүн болохгүй юм бол хоёулаа нэг шөнө ч гэсэн тэвэрч унтаж үзье гэж хэлсэн. Тэгээд бид эмнэлгийн ерөнхий эмчид охиноо авч гарах санал тавьсан. Гэтэл Даариймаа эмч дээр ор гэсэн. Даариймаа эмч бид хүмүүсээ хамаагүй гаргадаггүй. Үнэхээр та нар гаргах гэж байгаа бол гомдолгүй гэсэн бичиг хийж өг гэсэн. Тэгээд бид хүүхдээ гаргаж авахад ямар ч гомдолгүй гэсэн бичиг хийж өгч охиноо гаргаж авсан. Эмч манай ээжид Энэ хүүхэд Чингэлтэй ч орж чадахгүй, орлоо гэхэд шөнийн 12 цаг хүртэл амьсгална. Ер нь хүн болохгүй гэж хэлсэн гэсэн. Манай охины баруун гар дээр тарианы сорви байдаг. Охиноо эмнэлгээс гаргаж авахад гарыг нь зүүтэй нь хамт ороогоод гаргасан.

-Та охиноо гадаадын оронд эмчлүүлэх арга хэмжээ авсан уу?

-Тийм ээ. Охиноо ОХУ-д эмчлүүлж байхад тэндхийн эмч хараад энэ юун сорви бэ, Хэрвээ манайд ийм тохиолдол гарсан бол энә эмч шууд шоронд орох байсан гэж хэлсэн. Охин маань эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт зургаа хонохдоо хэвтрийн хатгаа туссан. Уг нь хоёр цаг болоод байрлалыг нь сольж байх ёстой юм билээ. Гэтэл охиныг маань нэг хэвтүүлсэн талаар нь олон хонуулсан байсан. Мөн эхийнх нь сүүг цаг цагт нь өгч байх ёстой байдаг гэнэ. Би нэг удаа хооллож байхыг нь харсан. Тэнд байгаа бүх эхчүүдийн сүүг хольж халаагаад 20 граммын тариураар шууд шахаж байсан. Ер нь Нэгдүгээр эмнэлэг мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна лээ. Мөнгөгүй хэчнээн хүн над шиг болдгийг хэлж мэдэхгүй байна. Бид хоёр сайн гэсэн, эмнэлэг, лам хуврагаар их явсан даа. Бид уржнан оюутны байранд амьдардаг байсан. Оюутнууд маань бидэнд туслах гэж өөрсдөө зах, гандан, талбай, дээгүүр хандив гуйж байсан. Номин талст хамтлагийн ахлагч Батсүх ах маань хоёр сая төгрөгийн хандив өгсөн. Улсын филармоний дуучин Баттулга болон солонгос оюутнууд сая нэг зуун мянган төгрөг, Дэлхийн Зөн олон улсын байгууллага эмчилгээнд явах зардалыг даасан. Харамсалтай нь хоёр дахь эмчилгээндээ орох ёстой боловч санхүүгийн байдлаас болоод явж чадаагүй. ОХУ-д нийт дөрвөн удаа эмчилгээ хийлгэх учиртай. Дээрх ачтай хүмүүсийн буянаар эхний эмчилгээгээ хийлгэж чадсанд их баярлаж байгаа.

-Эмч нар яагаад таны хүүхдийг хүйгээ ороосныг мэддэггүй билээ. Энэ тухай эмчээс нь асуусан уу?

-Аргаа барсан бид учирлан асуусан. Яагаад манай хүүхдийн хүй нь ороосон байсныг мэдээгүй юм бэ гэхэд Даариймаа эмч Уучлаарай манай эмнэлгийн зуун хувь буруу. Эхоны эмч нь саяхан ажилд орсон. Туршлагагүйтээд хараагүй өнгөрсөн байна. Ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа хэрэг болвол эргэж хандаарай гэсэн.

-Тэр алдаа гаргасан эмчид ямар нэгэн хариуцлага тооцсон уу?

-Үгүй ээ. Тэд манай талын буруу гэхээс биш алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцох талаар юу ч яриагүй. Сарын дараа Даариймаа эмч дээр очиход манайд жилд 5000 эх төрдөг. Тэрнээс 1000 нь ийм төрдөг. Энә бөл хэвийн үзэгдэл. Тэр болгонд нь туслаад байвал бид өөрсдөө яах вэ гэж хэлсэн Хамгийн гол буруутай Долгоржав эмч одоо Эрүүл Мэндийн яамны төрөх хариуцсан эмч болчихсон гэсэн. Бид хоёр Долгоржав эмчтэй уулзах гэсэн боловч гадагшаа явсан гэх юм. Мэндсайхан эмч ус нь хагараад 10 цаг болчихоод байхад дорвитой арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Би залуу хүн. Анхныхаа охиныг үеийн хүүхдүүдтэйгээ адил инээж хөөрөхгүй байхыг харах бүрд элэг эмтэрдэг. Над шиг олон эх ийм зовлон битгий үзээсэй гэж танай сонинд хандсан юм. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эрхэм эмч та өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээч ээ гэж аминчилан гуймаар байна. Хүнд эд мөнгөөс илүү хүн хэрэгтэй. Чихэртэй давстай энэ амьдралд хүн хүнээрээ л дутахгүй байхсан. Үхтэл үр харам гэж түрүүлсэн үрээ эмч нарын өөдгүй зоосны нүхээр харсан сэтгэлээс өвчтэй болсонд голдоо ортол гомдоод байх юм аа.

Б.Анхцэцэцэг

Дугаар 050 /976/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button