Н.Энхбаяр ард түмнээсээ асууж байж мөрийн хөтбөлбөрөө боловсруулна гэв

Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, Ц.Нямдорж нарын нэр дэвшсэнээс Н.Энхбаяр 100 хувийн санал авч нэр дэвшигч боллоо. Намын ардчилсан зарчмын дагуу таван хүн нэр дэвшсэн ч ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүнээ нэр дэвшүүлэхээр бусад нь нэрээ татсан гэж тухайн үеийн генсек С.Баяр тайлбарласан юм.

Харин энэ удаа Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Багабанди, Н.Энхболд, С.Баяр нарын нэр гарав. Эцэст Н.Энхбаяр 100 саналаар дахин нэр дэвших эрхээ авсан.

МАХН-д сонгуулийн ийм л технологи байдаг. Өрсөлдөгчгүй нэг хүн нэр дэвшээд тэр хүн л санал авдаг. 90 оноос өмнө сонгууль иймэрхүү болдог байсан. Тэгээд нууцаар санал аваад байдаг нь сонин. Нууцар санал авч итгэлцлээ сонждог гэсэн. Нэр дэвшигчдээ дургүй хүн байвал албаар саналын хуудсыг хүчингүй болгох юм уу, элдвийн шувуу зураад явуулна гэж найдсаных.

Одоо Хойд Солонгос, Венесуел, Куба зэрэг улсууд ийм технологитой. Харин МАХН Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдээр сонгуулийн тактик заалгасан.

Хөгжлийн төлөө бодлого-Хүний төлөө зүтгэл гэсэн өгүүлбэр 2005 онд түүнд таалагдсан.

Харин одоо шударга хариуцлагатай төр байгуулах, шинэ эдийн засаг бий болгох гээд үлдсэнийг нь ард түмнээсээ асууж байж болно гэж байна. Асуултгүй мэдэж байхаар албан тушаал дээр байгаа даа, уг нь.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button