Боловсролын экспо юу мөнгөнийх үү

их, дээд сургуулийн оюутан элсүүлэх журам, гадаадад сурах боломж, оюутан солилцооны тухай мэдээлэл юунаас ч чухал байгаа. Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг, элсэгчдэд зориулсан яармаг гээд ойр ойрхон ар араасаа цувран гарсан. Өнгөрсөн сарын сүүлчээр Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ерөнхий шалгалтад хэрхэн бэлтгэх, Гадаадад суралцгаая гээд л үзэсгэлэн яармаг зохиогдсон бол хэдхэн хоногийн өмнө Боловсрол экспо-2009 нэртэй үзэсгэлэн МТҮП-д гарч эхэлсэн. Үзэсгэлэнг зохион байгуулагч Эрин экспо группын захирал Э.Энхбаатар Ихдээд сургуулийг төлөөлж 14 сургууль, сургалтын төв арав, Мэргэжлийн сургалт төв, оюутан солилцооны зуучлалын 10 байгууллага тус тус оролцож байгаа гээд яриад байсан.

Түүгээр ч зогсохгүй БСШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Эрин экспо, Дэлхийн боловсролыг дэмжих сан хамтран зохион байгуулж байгаа гэж сүржигнэсэн. Гэтэл уг үзэсгэлэнг зорьж очиж сонирхтол боловсролын экспо биш мөнгөний экспо гэдэг нь харагдаж байлаа. 14 их сургуулийг нь төлөөлж ХААИС, Монголын үндэсний дээд сургууль, Старс коллеж, M.I.U, Оточ маарамба коллеж, А.С.Плехновийн нэрэмжит эдийн засгийн академи гээд л болчихов. Харин сургалтын төв гэхэд Абука, Хүнсний технологийн коллеж. Оюутан солилцооны байгууллага гэхэд нэлээд их байсан. Мэдээж суралцахыг хүсэгчдэд тулгардаг IELTS,TOEFL-ийн оноо, өндөр төлбөр, хөрөнгийн баталгаа шаардагдана. Үзэсгэлэнг сонирхсон эцэг эхчүүд, элсэгчид нэлээд бухимдангуй байсан. Олигтой сургууль байхгүй, гайгүй сургуулиуд нь хэзээ ч үзэсгэлэн тоож оролцохгүй. Сургууль болгоноор орно гэж байхгүй хэмээн ярьцгааж байлаа. Хамгийн сонирхолтой нь, тухайн сургуулиуд оюутнууд авчраад ширээний ард суулгачихсан. Өнөө хэд нь юм асуухаар толгой сэгсрээд Та утас, и-мэйл хаягаа үлдээчих гээд бичиж авч байлаа. Дэлхийн боловсролыг дэмжих сан гэхэд АНУ, Канад, Англи, Австрали зэрэг оронд бакалавр, магистр, докторантурт суpaлцах хүмүүст зориулж тэтгэлэлт хамрагдахад нь тусалдаг байгууллага гэнэ.

Мэдээж 60-100 хувийн тэтгэлэг гэхээр сонирхож байгаа хүн олон байсан. Гэтэл бохь зажилж, саравчтай малгай өмссөн 17, 18 настай гэмээр охин И-мэйл хаягаа үлдээчих. Үнэхээр сонирхож байгаа бол манай төв дээр очоо. Манай БСШУЯ-тай хамтардаг. Найдваргүй, хулхидах юм байхгүй гээд л загнах шахам хэллээ. БНСУ-ын Чоннамын их сургууль, Монголын залуучууд солилцооны агентлаг гээд ер бүгд л сайн мэдэхгүй, утсаа үлдээчих тантай л холбогдоё гээд л. Ингэж үзэсгэлэн зохион байгуулах юм бол хэн цаг заваа гаргаж үзэхийг бодохов дээ.

У.Бадам

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button