Э.Одгэрэл цаг барьдаггүй сул талтай

Гоёо компани хавар, зуны коллекцынхоо загварыг танилцуулахаар Э.Одгэрэлийн хамт сэтгүүлчдийг урьсан юм. Тус компанийн хэвлэлийн бага хурлын үеэр топ модель Э.Одгэрэл цаг барьдаггүй дутагдалтайгаа хүлээн зөвшөөрч, мөн сэтгүүлчдийн асуултад нухацтай бодож хариулмаар байгаагаа ч хэлсэн. Э.Одгэрэлээс яагаад Гялбаа сэтгүүлийн зурагчин Зевийг сонгодог шалтгааныг нь асуухад Зурагчнаа би өөрөө сонгодог. Гялбаа сэтгүүлийнхэн өөрсдөө нүүр будагч, үсчинтэй учраас би тэдэнтэй хамтран ажиллах дуртай. Тэдэн дээр би зөвхөн өөрөө л очиход болдог гэж хариулсан юм. Харин Гялбаа сэтгүүлийн зурагчин Зев Одгэрэл бол Монголын анхны мэргэжлийн загвар өмсөгч. Тэр загварын ертөнцтэй амьдралаа холбосон хүн. Шинэ загвар өмсөгч олон гарч ирдэг ч Одгэрэл шиг тууштай явдаггүй. Мэргэжлийн хүн учраас тэр өмссөн хувцсаа мэдрээд, онцлогийг нь гарган маш хурдан хувирч чаддаг. Тэр үнэхээр хувцсаа амилуулдаг гэж үнэлсэн юм.

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button