Үйлдвэрлэгчдээ дэмжиж нэг ч гэсэн хүний амьдралыг баталгаатай болгоё

хүсэлт Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид тавиад байгаа. Хэрвээ импортын гурилыг дотоодынхоос хэд дахин бага үнээр зараад эхэлбэл үйлдвэрлэгчдэд төдийгүй тариалан эрхлэгчдэд ч хүндхэн болох нь. Атрын III аян, Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил гээд Засгийн газраас зарласан жилүүдийн үр дүн ч үгүй болох нь хэмээн учирласны үрээр Засгийн газраас Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай Монгол Улсын Их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барихаар тогтжээ.

Хуулийн төслийг өргөн барьсан ч хэрвээ хаврын чуулганаар хэлэлцэж шийдэхгүй л бол энэ жилдээ гадаадаас орж ирэх гурил хямд үнээр ирж дотоодын үйлдвэрийн жаахан гурилыг минь зах зээлээс шахсаар байх болно. Дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл хилээр орж ирэх гурилаас таван хувийн татвар авна. Өөрөөр хэлбэл, импортын гурилын 15 хувийн татварыг 10 хувиар бууруулдаг билээ. Хууль нэгэнт үйлчлээд эхэлсэн. Тэгэхээр татварын хөнгөлөлттэй гурил орж ирдгээрээ орж ирж л байгаа. Хэрэглэгчийн хувьд хямдралтай гээд байгаа энэ үед аль болох хямд бас чанартай гурил сонгоно. Гэхдээ дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай байгаа гээд байхад нэг хүний ажлын байрыг нэг өрхийн орлогыг ч гэсэн бодоод хүн бүр үндэсний үйлдвэрийн гурилаа л сонговол хэн хэндээ ашигтай байх нь дамжиггүй. Сүүлийн хэдэн жил манай үйлдвэрлэгчид дэлхийн төвшинд хүрэхээр технологийн дэвшил хийж байгаа. Тиймээс Монголын жилийн нийт хэрэгцээт гурил болох 280 мянган тонн гурилаас хавьгүй давуу буюу 410 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой болжээ.

Харин импортын гурил бол хэзээ ч шинэхэн байна гэж үгүй. Хуучин хуучиндаа бүр хэдэн жил хадгалагдсан, өөрөөр хэлбэл нөөцийнх байдаг нь тодорхой.

Дэлхийн зах зээлд гурилын үнэ буурч байгаа. Үүнийг дагаад манай зах зээлд ч гурилын үнэ буурч байна. Зарим үйлдвэрлэгч энэ сарын эхнээс 1 кг гурилаа 40-70 төгрөгөөр бууруулжээ. Гури¬лын үнэ буурсан юм чинь гурилан бүтээгдэхүүний үнэ бас яах бол гэсэн хүлээлт ч хүн бүрт бий. Засгийн газраас Монгол Улсыг хөгжүүлэх санд 100 мянган тонн буудай нөөцөлж авсан нь энэ зундаа үйлдвэрлэгчдийг хангах бүрэн боломжтой гэж үзээд байгаа аж. Хэдийгээр буудайн үнэ өндөр байсан үед тонныг нь 400 мянган төгрөгөөр тооцож тариаланчдаас авсан учраас энэ үнээрээ үйлдвэрлэгчдэд өгнө гэж байгаа ч үйлдвэр¬лэгчид өнөөгийн байгаа үнийг нь нэмэхгүй гурил үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.

Энэ жил 280 мянган га-д үр тариа тарьж, 300-гаад мянган тонн тариа хурааж авна гэсэн тооцоотой тариаланчид маань эхнээсээ ажилдаа гарсан. Өнгөрсөн жил 200 гаруй мянган тонн үр тариа хурааж авсан учраас дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж үзэж гурилын үйлдвэрүүд ч үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Тэгэхээр тэнгэр хангай ивээх юм бол ямартай ч дотоодын зах зээлээ үндэсний үйлдвэрлэгчид маань торохгүй хангах нь. Хамгийн гол нь тэднийг хэрхэн яаж дэмжих вэ, иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэхүйтэй л байх юм бол хэдэн мянган ажлын байр хэвээр хадгалагдаж, дотоодын мөнгө дотооддоо л эргэлдэх боломж ч бүрдэнэ.

Хамгийн гол нь эрхэм түшээдийн сэтгэлийн чин зориг л мэднэ гээч болох буй за. Дотооддоо гурил үйлдвэрлээд байна, дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжье гээд ахиу татвар оноохоо больё гэхэд импортын татварыг нь хөнгөлсөн шийдвэрээ цуцлаад бусад бараа бүтээгдэхүүнтэй ижил татвартай болгочихыг үйлдвэрлэгчид хүлээж байна.

Н.Бат

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button