МАХН шударга сонгуульд уриаллаа

Бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгчөө сонгох тав дахь удаагийн ээлжит сонгуульд шударга өрсөлдье гэж МАХН өчигдөр уриаллаа. Уриалгыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд болон Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Төмөрбаатар нар албан ёсоор танилцуулсан юм. Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчдийн нэр хүндийг үл хүндэтгэн хэвлэл мэдээллийн аливаа хэрэгслээр гутаан доромжилсон өнгө аястай хар PR хийхгүй байхыг МАХН-ын сонгуулийн төв штабаас уриалж байна. Үүний тулд МАХН АН-тай сонгуулийг шударга явуулах талаар хамтын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын бие муудан Бээжинг зорьсон гэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэлд залруулга хийлээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Я.Төмөрбаатарын хэлснээр Ерөнхийлөг-чийн ээжийнх нь бие муудсан тул өнгөрөгч амралтын өдрүүдэд өмнөд хөршийг зориод ирсэн аж.
Б.Номин
Дугаар 066