Бүх байгууллага зэрэг тардгаас оройн ачаалал үүсдэг

-Дулаарахаар хөдөлгөөний ачаалал нэмэгддэг одоо ямар хэмжээнд байна вэ?

-Сүүлийн үед улсын үзлэг тооллого явагдаж байгаатай холбоотой хүмүүс өвөл тавьсан байсан машинаа асаан хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна.

-Өдөртөө импортоор олон машин орж ирдэг. Тэр хэрээр хөдөлгөөний ачаалал нэмж байдаг уу?

-Өнгөрсөн жил нэг өдөрт шинээр орж ирсэн 200-300 авто машинд гэрчилгээ олгож байсан. Харин энэ он гарснаас хойш эрс багассан юм билээ. Одоо бол өдөрт зуугаад машинд гэрчилгээ олгож байгаа. Ер нь, манай улс хамгийн цөөн машинтай улсын нэгд ордог юм. Гол нь үйлчилгээний төв, төрийн үйлчилгээний байгууллагууд хотынхоо төвд төвлөрснөөс энэ ачаалал үүсээд байгаа хэрэг. Бусад улсад ийм газрууд нь хотынхоо захад байдаг.

-Өглөө оройд замын түгжрэл эрс ихэсдэг?

-Худалдааны төв, сургууль, зах гээд бүх байгууллага зэрэг тарж байна. Эхлэх, тарах цагийг нь зөрүүлэх санал ноднин НЗДТГ-т тавьж шийдүүлж байсан ч цаад газрууд нь зөвшөөрөөгүй өнгөрсөн. Мөн хорооллын замд хашаа хаалт хийчихдэг. Энэ жилээс үүнийг нээх, цэгцлэх ажил хийгдэж эхлээд байна. Мөн зам хаасан байшин барилга ч нэлээд байна. Солонгосын ЭСЯ-ны үүдэнд байгаа модон бор байшинг буулгахад п тэр өргөн замаар хэчнээн машин зорчиж болох билээ. Ингээд нэрлээд байвал уг нь олон арга байгаа юм.

Г.Болор

Дугаар 069/648/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button