Батзандан явсан газар хэрүүлтэй

AH хамгийн олон фракцитай, бас хамгийн зөрчил тэмцэлтэй нам. Хөрөнгө мөнгө, эрх мэдэлд дуртайгаараа зартай Алтангадас хэл ам ихтэйгээрээ алдартай МоАХ-чууд, хамгийн чинээлэг хэсгийг эгнээндээ нэгтгэдэг Зүүн хойд Азийнхан гээд олон фракцийг нэрлэж болно. Энэ фракциудын тоог нэгээр нэмж залуучуудын фракци саяхан байгуулагдав. Ардчилсан хувьсгал ялахад 18 настай байсан залуус эдүгээ 38 хүрч, эр бие тэгширч ачааны хүндийг үүрэх цаг болсон гэж тэд өнөөдөр ам бардам хэлж байна. Эдгээр залуусыг удирдаж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан, А.Ганбаатарнар. Энэхүү залуучуудын фракци Үндэсний зөвлөлдөх хороондоо л гэхэд 40 гаруй гишүүний төлөөлөлтэй гэдгээ ч зарлав. Тэд Одоо хэн нэгнээс асуулт асууж, шийдүүлэхийг бус өөрсдийнхөө гараар өөрсдийн хүсч буй нийгэм, орчин гэр-ээ байгуулахыг хүсч байгаа юм байх. Өөрөөр хэлбэл ах нарынхаа ам нээхийг харж, гар тэнийхийг хүлээж сууж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Мэдээж тэдний энэ заналхийлэл дүүрэн үг АН-ын удирдлагуудад төдийлөн таалагдахгүй байгаа гэнэ. Гудамжинд хашгирч, чулуу барьж, бусдын орон байр шатааж явсан Ж.Батзандан энэ намд орж ирсэнээр залуучуудын хийг хөөрөгдөж байгаа юм гэх үг ч сонсогдож байна. Тэр ч бүү хэл Батгана явсан газар балагтай, Батзандан явсан газар хэрүүлтэй гэдэг яриа хүртэл гарчихсан байна лээ.

ТЭРГYYН сонин

Дугаар 13 /220/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button