Хүүхдийн сангийн элч дуучин Анхаа хүүхдийнхээ тэтгэвэрийг төлөхгүй зугатааж байна

Т.Ариунаа Нарны хаан хүүхэд дуугаа дуулж бас бологүй хэд хэдэн хандивын тоглолт хийж энэ алдарыг хүртсэн. Xарин Үнсгэлжингийн үлгэр гэхчлэн цөөхөн дуу дуулж байсан энэ залууг хүүхдийн төлөө ямар сайн үйлс хийж бүтээж байж НҮБ-ийн хүүхдийн сангийн элч дуучин гэдэг цолыг хүртсэнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Хамгийн харамсалтай нь Хүүхдийн элч дуучин маань өөрийнхөө хүүхдэд тун энэрэлгүй загнаж, ертөнцөд мэндэлж ч амжаагүй үр хүүхдээ орхин сайхан бүсгүйн хайр халамж бараадан амьдрах болж, Хүүхдийн элч хүнээс гарамгүй зан гарган шуугиан дэгдээж байлаа. Дуучин О.Анхаа дөрвөн жил хамт амьдарсан эхнэрээ хөл хүндтэй, тогоон чинээ том гэдэстэй байхад Киви хамтлагийн дуучин Халиунаатай амрагийн харьцаа тогтоосон. О.Анхаад залуу халуун насны хайраа харамлалгүй зориулсан бүсгүй түүнийг өөр амьдрал зохиож, шинэ эхнэр авсан ч гэсэн хүүхдийг нь төрүүлж байлаа.

Хөл хүндтэй эхнэрээ орхиж явсан энэ эр өнөөдөр бас л Хүүхдийн элч хүнээс гарамгүй зан гаргаж эхэлж. О.Анхаагаас албан ёсоор харьцаагаа тасалсан бүсгүй түүнд Эцэг хүн гэдгийг нь ухааруулахын тулд шүүхэд өгч, хүүхдийн тэтгэвэр тогтоолгожээ. Түүний анхны эхнэр боломжийн амьдралтай бас боловсролтой нэгэн байдаг гэнэ. Эцэг эх нь гадаадад амьдардаг, өөрөө ч чамлахааргүй орлого олчихдог аж. Гэвч тэрээр хамт амьдарч байсан өөрийг нь боддоггүй юмаа гэхэд төрсөн үрээ ч харж ханддаггүй О.Анхаад тун их гомдолтой байгаа сурагтай. Дуучин О.Анхаа хүүхдийн тэтгэвэр тогтоох шүүх хурал дээр шүүгч нар болон хуучин эхнэртээ аархаж Би зангарагтай амьдарна. Та нар харж л байгаарай хэмээн хашгичиж, намба алдаж байсан гэдэг.

Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл төрсөн хүүхдийнхээ төлөө ганц ч удаа анхаарал халамж тавьсангүй. Тэр ч бүү хэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хүүхдийнхээ тэтгэврийн мөнгийг ч төлөхгүй зугатааж байгаа гэнэ. Дуучин О.Анхаа анхны эхнэрээсээ салсан даруйдаа Халиунаатай хамтран Хайр өөрөө гайхалтай хэмээн дуулж, энэ дуу нь ч овоо хит болсон. Тэр үед олон хүн Анхааг Яаж ч болохгүй сайхан хайртай учирсан юм байлгүй дээ хэмээн цагаатган бодож байлаа. Харин өнөөдөр энэ залуугийн гайхалтай хайр сэтгэлээс болж төрсөн үр хүүхэд, анхны эхнэр нь хохирч байгааг дуулсан олон хүн Ядаж хүүхдийнхээ тэтгэврийг төлчихөж чаддаггүй эр хүн байхдаа яадаг юм. Түүнд хүн чанар гэж байдаггүй юм байх даа хэмээн эгдүүцэж байна. Хүүхдийн элч гэдэг энэ цолыг хүүхдийн төлөө буян үйлдсэн хүнд өгдөг юм болов уу, аль эсвэл үр хүүхдээ өнчрүүлчихээд хэдэн халтар төгрөг өгч тэвчдэггүй эрчүүдэд олгодог юм болов уу?

ТЭРГYYН сонин

Дугаар 13 /220/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button