УИХ-ын дарга барилгачдад мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус их хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлснийг УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх уншиж гардуулав.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, одоогоос 85 жилийн тэртээ нүүдэлчин монголчууд бид туурга тусгаар улсынхаа анхны Үндсэн хуулийг батлан тунхаглаж, суурьшмал соёл иргэншлийн эдийн засаг, нийгэм, соёлын үрийг эх орондоо анх авчирсан билээ. Чухам энэ үеэс л манай улсад орчин үеийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжиж, ард иргэд маань сэргэн мандаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхт замнал, улс орны шинэ өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд манай барилгачдын оруулсан хувь нэмэр их гэдгийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинэ шинэ хот сууринг сүндэрлүүлж, хот байгуулалт болон түүний төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж орчин үеийн шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж буй барилгын инженер, техникийн ажилтнууд, барилгачид Та бүхний ажил мэргэжлийн болон ажиллаж, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ байнга анхаарч ирлээ. Орчин үед барилгын салбарт хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого боловсруулах, хууль, эрх зүйг улам боловсронгуй болгох талаар УИХ олон зүйлийг төлөвлөн ажиллаж байна. Барилга байгууламжийн бат бөх чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахуйц стандартын шаардлагад нийцсэн, орчин цагийн хийц загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ техник, технологи нэвтрүүлэн барилгын салбарыг дэлхийн стандартын түвшинд хүргэх хариуцлагатай зорилт барилгачдын өмнө тавигдаж байна.

Барилгачид Та бүхэн ахмад үеийнхний баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, өндөр хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрлэл байгуулах, угсралтын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах ажлыг шинжлэх ухаан, технологид уялдуулан хөгжүүлж их бүтээн байгуулалтыг хошуучлан ажиллана гэдэгт итгэж байна.

Нийслэл болон төв суурин газруудад барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр улс орны нүүр царай, өнгө үзэмж сайжирч, бүтээн байгуулалт-их барилгын түүх зузаарч байгааг тэмдэглээд энэхүү түүх, хөгжил дэвшлийг хөдөлмөр, бүтээлээрээ бичилцэж яваа барилгачдын Ү их хурлын ажиллагаанд амжилт хүссэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button